Дэлхий дахинаа #21
Трамп - Ши хоёрын уулзалтын эхний өдөр хураангуй байдлаар:
Ираны асуудлыг тайван замаар шийдэх асуудал дээр Америк, Хятад 2 тохирсон тухай Трамп хэллээ.
Ираны асуудал нь яг гал нээж эхлээгүй байгаа ч талууд дайнд бэлдсэн хэвээрээ байгаа юм. Израйл улс дахин шинэ пуужингийн довтолгоо хийхэд бэлэн гэдгээ хэлсэн бол Америкын талаас мөн адил үүнийг боломжит нөхцөл гэж авч үзсэн хэвээрээ байгаа гэдгээ удаа дараа хэлээд байгаа билээ.
Трамп Ши-г Америкт 9 сард айлчлал хийхийг урилаа. Үүний өмнө Трамп Ши энэ жилдээ багтаат манай улсад айлчлал хийнэ гэдгийг хэлээд байсан бол энэ удаад 9 сард гээд тов нь гарчээ.
Хятад улс Америкын тавьсан дараах саналуудыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд:
  • Ираны асуудалд шаардлагатай зүйлсээр туслах
  • Америкаас илүү их газрын тос авах
  • Америкаас илүү их хий авах
  • Америкаас ( BOEING ) компани 150 нисэх онгоц зарах санал тавьсан бол Хятад улс 200г авахаар болсон байна.
Ингээд харахаар Ираны асуудал дээр Хятад яаж хандах нь их сонин байна. Америкын талаас бол Иранаас газрын тос авсан бол 100 хувийн тариф тавина гээд байгаа. Тэгсэн Хятад үргэлжлүүлээд авна гэдгээ хэлээд байгаа ч Америкт шаардлагатай зүйлс дээр нь туслана гээд байдаг ... Хятад яг юу хийгээд байгааг өнөөдөр болох сүүлийн уулзалтаар ойлгож авна байхаа.
Товчоор бол уулзалт давгүй нааштай байгаа хэдий ч Ираны асуудал дахин нэг удаа гал нээх түвшинд хүрээд байна.
5
0 comments
Nova Novalzyer
5
Дэлхий дахинаа #21
M trading
skool.com/m-group
Хөрөнгийн зах зээл, арилжааны тухай цэгцтэй зөв ойлголттой болох,
Харилцан хүндлэлтэй, ижил сонирхолтой хүмүүсийн цуглах газар.
Leaderboard (30-day)
Powered by