Эмэгтэй хүн удаан тэвчиж, харсаар байгаад эргэж харахгүй бүр мөсөн явсан шиг явдаг. Тэр чамайг хайрлах хайр, энерги, цаг зав, анхаарал халамж, хүлээх хүлээлт, тэтгэх сэтгэл гээд өгч байсан бүхнээ өөртөө, мөрөөдөлдөө, ажилдаа зориулсан мөчөөс хэдийнээ бүр мөсөн чамаас явсан байдаг.
Маш олон удаа гомддог. Олон удаа ярьдаг. Олон удаа ойлгуулах гэж оролддог. Маш олон удаа ярилцахыг хүсдэш. Олон удаа "магадгүй өөрчлөгдөх байх" гэж өөрийгөө хүртэл аргаддаг.
Гэхдээ нэг л өдөр анзаарч, ухаан ордог.
Уйлж биш. Уурлаж биш. Зүгээр л хүлээхээ больж, өөрийгөө, өөрийнхөө амьдралын үнэ цэнээ анзаарч эхэлдэг.
Тэр өдөр л хамгийн аюултай өдөр байдаг. Учир нь эмэгтэй хүн уурлаж байвал хайр нь үлдсэн байдаг. Харин юу ч мэдрэхээ больсон үедээ аль хэдийнээ сэтгэлдээ хаалгаа хаачихсан байдаг.
Эмэгтэй хүн төгс эр хүнийг хайдаггүй. Харин дэргэд нь байхдаа өөрийнхөөрөө байж чадах, сонсогдож, хамгаалагдаж байгаагаа мэдэрч, бяцхан охин шиг эрхэлж хайрлагдахыг л хүсдэг.
Эмэгтэй хүний сэтгэлийг байнга бэлэг өгөх гэхээсээ илүү өдөр бүрийн жижигхэн хүндлэл хадгалдаг. Гар утсаа тавиад нүд рүү нь харан ярилцах. "Юу ч болсон чиний талд байна" гэх үг. Хийсэн зүйлсийг нь сайтар харж, магтаж өгөх. Амласнаа марталгүй биелүүлэх. "Би чамайг хамгаална, хүссэнээ хий." гэж хэлээд түүндээ итгэж урагшлахад нь хайраараа услахад л болно.
Эмэгтэй хүн хайргүйгээс биш, хүндлэлгүй, итгэлгүй, халамжгүй, хамгаалалтгүй байдлаас л холддог.
Харин нэгэнт явсан бол ихэнхдээ буцаж ирэхдээ биш... баяртай гэж хэлэхдээ л хамгийн тайван байдаг.