Мэдэхгүй бол зүгээр л хүлээн зөвшөөрөөд магт мэддэг бол бүр сайн магт.
Хэн нэгнээс сайхан үгийг харамлахгүй гэдэг эрхэм зорилготой явдаг даа. Сайхан үг хэлж чаддаг байна гэдэг нь сайн сайхныг харж чаддаг нүд, ариун дээд сэтгэлтэйг харуулдаг. Муулахыг хэн чиг хийнэ. Магтаж, урамшуулахыг сэтгэл зүрхтэй нь чаддаг гэж боддог доо. Нэгэндээ харамгүй гоё үгийг асгаж байгаарай. Хэн нэгний зовлонгийн учир шалтгаан битгий байгаарай🙏