СҮНСНИЙ ДААЛГАВРАА ОЛОХ
Hi hi👋. Юу байцгаана? Өнөөдөр их гоё подкаст сонслоо. Та нартайгаа хуваалцмаар санагдаад🤗.
Бүхий л сүнсний туйлын зорилго:
- хөгжих
- дэвших
- суралцах
- тэлэх
Бидэнд орчуулагдаж байгаа нь амьдралын зорилго, сүнсний даалгавар гэж нэрлэдэг.
Харин амьдралын зорилго нь хүн бүрт өөр. Амьдралын зорилго нь бидний энэ насандаа
• юуг суралцах гэж ирсэн бэ?
• юуг хийж бүтээх гэж ирсэн бэ?
• ямар замаар явах гэж ирсэн бэ?
Энэ бүхнийг амьдралын утга гэж ойлгоход болно. Амьдралын зорилго нь хүнд нэг биш маш олон зорилго байдаг. Эдгээр нь дээрх туйлын зорилго руугаа чиглэж байдаг.
Амьдралын зорилго нь үндсэн ба дэд зорилго гэж байдаг. Үндсэн зорилгоо биелүүлэхийн тулд дэд зорилгуудыг биелүүлэх ёстой. Дэд зорилгоо биелүүлээгүй цагт үндсэн зорилгоо олохгүй. Өөрөөр хэлбэл puzzle тоглоомын ширхэг бүр нь дэд зорилго, нийлсээр 1 бүтээл болох нь үндсэн зорилго нь болно.
СҮНСНИЙ ДААЛГАВАР, АМЬДРАЛЫН ЗОРИЛГОО ЯАЖ ОЛОХ ВЭ? (нүдээ аниад яаралгүй тайвнаар доорх 3 асуултанд хариулаарай)
1. Энэ дэлхий дээрх бүх хүмүүс өөр өөрийн ажилтай ч ижил цалин авдаг, элбэг хангалуун амьдралтай бол та яг ямар ажил хийх байсан бэ?
2. Энэ дэлхий дээрх бүх хүмүүс өөр өөрийн ажилтай ч ямар цалин авдаггүй, гэсэн ч хэрэгтэй зүйлсүүд нь байж байдаг бол та яг ямар ажил хийх байсан бэ?
3. Та юу хийхээрээ хамгийн их аз жаргалтай байж юу таныг сэтгэл хангалуун байлгадаг вэ?
Энэ хүртэл уншсанд баярлалаа🙏💖. Амьдралын зорилгоо хурдан олох их аянд тань амжилт хүсье💎
18
16 comments
D Khongoroo
6
СҮНСНИЙ ДААЛГАВРАА ОЛОХ
Dotood orshihuin gaihamshig
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by