Таныг үнэлдэггүй газрыг, чамайг хүндэлдэггүй хүнийг орхих тусам сэтгэл санаа чинь сэргэж, амьдрал тань амжилттай урагшилна.
Дассан зүйлийг орхих хэцүү л дээ.
Гэвч,"Орхиж чаддаг хүн амьдралд илүү их хождог" гэдэг.
Орхиж сурсан хүмүүс, аливааг тавьж явуулах нь үнэндээ амьдралд зүй ёсны байх л зүйл гэдгийг мэддэг.
Үүнийг зориглох үед жинхэнэ утгаараа амьдрал илүү хялбар болж, аз жаргалын түвшин нэмэгддэг гэдгийг ч мэддэг.
Яг үнэндээ амьдралд онц чухал зүйл тийм ч олон байдаггүй.
Хоёр гар дүүрэн үед шинэ зүйл атгаж чадахгүй!
Чамайг өвтгөж байгаа дэмий зүйлийг нэг нэгээр нь тавьж явуул.
Уучилж чадахгүй мэдрэмжүүд,
өнгөрсөн бүхний гашуун дурсамж, хэн нэгэнд булаалгасан орон зай, цаг хугацаа одоо чамд хэрэгтэй гэж үү?
Өнгөрснийг үргэлжлүүлж байгаа цагт шинэ шат гэж байхгүй.
Тэрний оронд өөрийн хувилбараа шинэчил.
Хэдийнээ хэрэггүй гэж бодсон зүйлтэйгээ бүү зууралд. Хэтэртэл бүү тэсэж тэвч.
Таны төлөө гэх зүйлгүй бүхнийг тавьж явуул.
Орхих ёстой бүхнийг бид цаанаасаа зөнгөөрөө мэдэрч байдаг…
Тиймээс болохгүй бүхнийг тавьж явуул.
Ерөөсөө ч бүү зууралд.