Дуу авиа анагаах чадвартай🎼🎵🎶🎧🎤🎹🎺🎻
Хүн төрөлхтөн үүссэн цагаас хүмүүс хоорондоо харилцах гэж дуу хоолойгоо ашиглаж ирсэн. Үүнээс гадна дуу хоолойгоороо нэгнийхээ сэтгэлийг засахаас гадна амьдарч буй эх дэлхийтэйгээ холбогдох гэж хичээсэн. Бид төрснөөс хойш амьдралтайгаа холбогдохоос гадна эх дэлхийтэйгээ салшгүй холбоотой болсон гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид биеэрээ эх дэлхийгээ өөрчлснөөс гадна дуу хоолойгоороо дэлхийн вибрацад нөлөөлсөн. Ум тарнийн эдгээх хүч агуу гэж ярьдаг. Энэхүү тарни нь бидний оюун санааг нэгтгэж, холбож өгдөг. Шашны ном зохиолоос гадна шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбараас үзвэл Ум тарни нь бурхны дуу хоолой бөгөөд их тэсрэлтийн үеийн дуу чимээ хэмээн тайлбарлаж байна. Ум тарнийг мөн нарнаас гарч буй дуу авиа гэж үздэг. Хүний энэ гайхамшигтай амьдралын нууц болоод ертөнцийн амьсгал нь гарцаагүй энэ дууны хүчинд оршиж буй гэж хэлж болно. АУМ буюу Монголчуудын уншиж сурснаар Ум хэмээх энэ тарнийг уншихад гарах дуу чимээ нь зөвхөн бие эрхтэнд нөлөөлөөд зогсохгүй сэтгэл хөдлөл, тархи мэдрэлийн түвшинд болоод бидний хүрээлэн буй орчин, эргэн тойронд ч нөлөө үзүүлж, хамгийн жижиг атомыг сэргээж, биднийг оршин буйг илэрхийлнэ. Бид бол тогтмол чичиргээнд байдаг. Молекул бүр бидний яс, булчирхай, дотор эрхтэн болон цусны эргэлтийг бүтээснээр эдгээр нь өөрсдийн онцгой чичиргээтэй байдаг. Чакра бүр нь хүний дотоод эрхтнийг зохицуулж байдгаас гадна энэ нь хүний гэрлэн бүрхүүл болох энерги, эрч хүчийг бүтээж өгдөг. Шинжлэх ухааны тайлбараас харвал бидний эргэн тойрон байгаа бүхий л дуу чимээ биетүүдийг өөрчилж байдаг гэнэ. Энэхүү өөрчлөлт нь хоромхон зуур болоод өнгөрсөн ч агуу хүч чадлын эхлэл болж, бидний биеийг гайхалтай өөрчилнө гэж тайлбарлажээ.
Ом дуу нь маш хүчтэй бэлгэдлийн утгатай. Ом гэдэг нь Орчлон ертөнц үүссэн гэж үздэг анхдагч дуу авиаг илэрхийлдэг үе юм. Буддизм ба Хинду шашинд Ом нь олон тарни (залбирал)-аас өмнө байдаг бөгөөд бясалгалын дэмжлэг болдог. Иогийн хувьд Умыг дасгалын эхэн ба төгсгөлд оюун ухаанаа төвлөрүүлж, дасгал дээр дахин төвлөрүүлэхэд ашигладаг. Бясалгалын үед Ом дуу нь зөв чичиргээг авчирдаг. Ом нь дуу чимээ, дотоод чичиргээн дээр анхаарлаа төвлөрүүлж, бодлыг өнгөрөөх боломжийг олгодог.
Ом гэж бас Аум гэж бичдэг. Аумын гурван үе нь дараахь зүйлийг бэлгэддэг.
Аа = одоо байна
O (AU) = өнгөрсөн
М = ирээдүй
Ом тэмдэг нь байгалийн дөрвөн элементийг илэрхийлдэг.
гал
агаар
Дэлхий
Ус
🎼🎵🎶🎧🎤🎹🎺🎻 Мөн дуу, авиа болгон өөрийн гэсэн давтамжтай бөгөөд энэ давтамж нь хүний биеийн аль нэг эрхтэний хувийн давтамжтай давхцан резонанс буюу давхцал үүсгэснээр илаарших нөлөө үзүүлдэг. Бясалгалын аяс нь залуу насыг хадгалах, хөгшрөлтийг удаашруулах нөлөө үзүүлдэг байхад жаз хөгжмийн хэмнэл нь цусны эргэлт ба зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг, сонгодог хөгжим мэдрэлийн системийг тайвшруулан сэтгэл санааг өөдрөг болгоно. Сэтгэл санаагаа өөдрөг, сэргэлэн цовоо болгохын тулд хөгжмийн заавал өдөржин шөнөжийн сонсох хэрэггүй байхгүй хэсэгхэн хугaцаанд л сонсоход хангалттай байдаг ажээ.
Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хамгийн удаан сонсож байгаа аяс нь яах аргагүй байгалийн өөрийн унаган дуу авиа. Гол, горхины чимээ, шувуун жиргээн, борооны дусал, салхины сэвшээ, гал дүрэлзэх дуу, далайн давалгаа, шинэхэн орсон цасны хүржигнэх авиа гээд бүгд хүнд маш сайн нөлөө үзүүлдэг. Иймээс дуу авиа засал эмчилгээнд байгалийн дуу авианы эмчилгээ гэсэн тусдаа хэсэг бий болж амжилттай ашиглагдаж байгаа.
Өөрийн дуу хоолойгоор эмчлэх
Бидний дуу хоолой ч мөн адил чичиргээ, энерги агуулсан авиа юм. Хүний хэлж байгаа дуу авиа нь хөгжмийн зэмсгийн гаргадаг дуу авиатай адилаар эмчилгээний нөлөө үзүүлдэг гэдгийг хэдийн баталсан. Хүнийг дуулахад гарч байгаа дуу авианы долгионы ердөө 20 хувь нь гадагш чигэлж, үлдсэн нь дотогшоо хүний бие рүү чиглэн дотор эрхтэнд резонанс үүсгэдэг. Дуулж өөрийгөө эмчлэх нь яг үүн дээр тулгуурласан гэж болно.
Хүн заримдаа хэрэгтэй дуу авианы өнгө, хэмнэлийг өөрөө ч мэдэлгүй зөнгөөрөө олсон байдаг. Тухайлбал: Их хурц өвдсөн үед ямар ч хүн өөрийн мэдэлгүй ёолж, орилж эхэлдэг. Хачирхалтай санагдаж болох ч ёолох, орилоход гардаг дуу авиа нь өвчин намдааг нөлөө үзүүлдэг. Ёолоход гардаг дуу авиа нь тархины зарим хэсгийг идэвжхүүлэн, заримынх нь үйл ажиллагааг удаашруулдаг. Мөн ёолж байгаа хүний цусанд эндорфин нэртэй гормон их хэмжээгээр ялгарснаар өвдөлтийг намжаах нөлөө үзүүлнэ. Иймд жишээлэхэд шүд чинь өвдөж байгаа үед сул дуугаар ёолоход буруудах зүйл огт байхгүй.
Дуу авиаг хүлээн авч боловсруулдаг тархины хэсэг нь амьсгал ба зүрхний агшилтыг давхар хариуцаж байдаг аж. Тиймээс хөгжим сонсох үед хүний амьсгал ба зүрхний цохилтын давтамж хөгжимийг даган хар аяндаа буюу автоматаар өөрчлөгддөг.
Сүүлийн үед дуу дуулах замаар эмчилгээ явуулах аргыг сэтгэл гутрал, невроз, шалтгаангүй айдас гэх мэт сэтгэцийн олон тооны өвчин эмгэгийг эмчлэхэд ашиглах болсон. Мөн амьсгалын замын эмгэгтэй хүмүүст ч дуу дуулах эмчилгээг заадаг. Учир нь, дуулах үед уушиг ажиллан багтаамж нь нэмэгддэг.
Дуу дуулах эмчилгээг хэрэглэхийн тулд сонсгол, зөв буруу хоолой огт хамаагүй. Гол нь ямар авиа аль эрхтэнд нөлөө үзүүлдэг мэдсэний үндсэн дээр өөрт хамгийн тохиромжтой эмчилгээний дууг өөрөө зохиож дуулсан ч болно.
Эмчилгээг явуулахдаа гараа биеийн дагуу сул тавин биед эвтэй байдлаар суугаад асуудалтай байгаа эрхтэн дээрээ анхаарлаа төвлөрүүлэн чанга биш дуугаар авиаг дуудаж эхэлнэ. Авиаг амьсгал гаргахдаа гаргах бөгөөд 2-3 секунд тутам 10-12 удаа дараалан давтана.
“А” авиа нь зүрхний ажиллагааг дэмжин идэвхжүүлж, базлалтыг тавиулж, цөс -ний хүүдийг илааршуулах нөлөө үзүүлнэ.
“Е” авиаг өндөр өнгөөр дуудвал цагаан мөгөөрсөн хоолой, бамбай булчирхайнд нөлөөлнө.
“И” авиа нь зүрх ба хараанд сайнаар нөлөөлж, тархины ажиллагааг идэвхжүүлэн хамрын хөндийг цэвэрлэж, нарийн гэдэсний ажиллагааг сайжруулна.
“О” авиа нь нуруу, нугас, зүрх, нойр булчирхайнд сайнаар нөлөөлнө.
“У” авиа нь амьсгалыг жигдлэн бөөр, давсаг, бэлэг эрхтэн -ийг эмчилгнэ.
“Ы” авиа нь амьсгал, сонсголд эергээр нөлөөлнө.
“Э” авиа нь тархины үйл ажиллагааг сайжруулна.
“Ю” авиа нь өвдөлтийг намжааж, бөөр, давсгагийг илааршуулна.
!!!Хэт чанга дуу авианаас зайлсхий !!! Хэт чанга, түрэмгий, өндөр хэмнэлтэй дуу авиу нь хүний дотoр эрхтэнд сөрөг нөлөөлдөг. Газар хөдлөх, байшин нурах, цасан нуранги гулсаж байгаатай адил нүргэлсэн нам давтамжтай авиатай, нам давтамжтай бичигддэг аястай дуу хөгжим хүний биед хамгийн сөргөөр нөлөөлдөг.
Мөн элдэв таагүй утга агуулсан хараал зүхлийн үгс хүнд маш муу нөлөөлдөг. Дээр хэлсэнчлэн хүний гаргаж байгаа дуу авианы 20 хувь нь гадагшаа бусад 80 хувь нь дотогш чиглэж байдаг тул элдэв хараалын үг хэлж байгаа хүн юуны өмнө өөртөө хор хүргэж байдаг. Машин унаа, барилгын дуу чимээ, шоу цэнгээний хүнд нүсэр дуу чимээ нь хүмүүст таагүй нөлөөлж, хот суурин газар оршин суугчдын дүлийрэл нь хөдөөгийн орон нутгийн оршин суугчдаас илүү байгааг судалгаагаар тогтоосон байна. 🎼🎵🎶🎧🎤🎹🎺🎻
5
10 comments
Orkhonchimeg Chuluun
6
Дуу авиа анагаах чадвартай🎼🎵🎶🎧🎤🎹🎺🎻
Dotood orshihuin gaihamshig
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by