Хайр таны дотор байгаа бүхнийг нэг нэгээр нь гаргаж харуулдаг. Хайр бол өөрийгөө таних гүүр юм. Хайрлаж буй хүн нь гүн гүнзгий хүн байх тусмаа та дотогшоогоо гүнзгий өөрийгөө олж харна. Хайрлаж буй хүн нь хөнгөн байх тусам та аясаараа байдгаараа л явна. Тиймээс л хэнийг хайрлаж байгаагаас хэр хүчтэй мэдрэмж төрж амьдарсан шиг амьдарч эсвэл үхмээр санагдах хэмжээнд хүрэх нь ч дотогшоогоо гүн орж буйн хэлбэр.
Эцэстээ бид өөрийгөө олж сайхныг харж, саарыг нь засахын тулд л яваа учир цаанаасаа хэн нэгэнд гүн дурлахыг хүсдэг. Дурлал, хайр бол оршихуйн хаана ч байхгүй хамгийн том эмчилгээ бас буруудвал ерөндөггүй хор юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь сэтгэлээ хаашаа залахаа та өөрөө л шийднэ өөрийгөө зовоох зүг рүү жолоо залж хор уух уу? Зөв сэтгэл амирлангуйлж эдгэрж, жаргаж явах уу? гэдэг ээ.
Гэхдээ ихэнх хүн өөрийгөө танихаас, дарсан зүйлсээ ахин харахаас айдаг тул хүнд дурлаж, хайрлах сэтгэлээ хааж хөнгөн амьдрахаар шийддэг. Ахин шархлах вий гэдэг айдас хамгийн түрүүнд. Ууг нь бол нөгөө хүний тань үйлдэл ямар ч байсан та тэнцвэртэй байж суралцах зүйлсээ суралцаж зам мөр нийвэл жаргалтай урагшлан зам мөр салбал сайныг хүсэн эдгэрсэн хэвээр өөрийгөө хайрлан урагшлах явдал юм.
Өөрийгөө ч бай бусдыг ч бай хайрлах шиг сайхан зүйл хаа ч үгүй. Гол нь та сэтгэлээ хэнээс тольдох вэ? гэдгээ л шийддэг учиртай. Аяндаа л хэн нэгэн, юу нь ч юм мэдэхгүй хүчтэй татаад л эхэлнэ. Тэр нь сүнслэг түвшинд байх тусмаа угтаа асар хүчтэй байна. Зөвхөн бие махбодын түвшинд бол тийм сонин биш байна. Оюун санааных бол хавьгүй дээр. Хамгийн гайхалтай 2 сүнс нэгнээ олох үе юм.