Маш их хүлээн зөвшөөрлөөр харилцаа даван туулагддаг. Хүлээн зөвшөөрөлд асар их бараан зүйлс ч байдаг тул сэтгэлийн хэр хаттай хүн бэ гэдгээс эрүүл харилцаа үүсдэг. Түүнээс анхнаасаа төгс, эрүүл харилцаа гэж байхгүй. Ямар өнцгөөс харж, мэдэрч байгаагаас тухайн харилцааны эрүүл мэнд, тулгуур бий болдог. Хүн эцэстээ маш уян хатан үзэл бодолтой хүнтэй байх нь нөр их сэтгэлийн амгаланг өгдөг гэдгийг ойлгоно.