🪷💜Танилцуулга💜🪷
1. Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ?
🍀Миний хувьд анх Номин 💜багш FBоок (Хүний дотоод ухамсар, сүнслэг ертөнцийн талаар түгээж, миний мэдэхгүй нарийн зүйлс нь намайг анх татаж байсан) пейжээ нээж ард түмэнд олон сайхан зүйлсээ түгээж эхэлсэн цагаас бараг би энэ хүнийг дагасан 🤗💜🪷 сая (14.01.26)Youtube-ээс зурхай сонсож байгаад энэ НИЙГЭМЛЭГИЙН талаар сонсоод ороод ирлээ. 😍I’m so happy.🪷🫶🌷🎄🫶
2.Таны амьдралын туйлын зорилго юу вэ?
🍀Өөрийгөө сайн муу бүхий талаа ойлгох, бүх зүйдсэд тэнцвэртэй хандах, тасралтгүй суралцах!
3.Таны овог, нэр, хүйс юу вэ?
Альгирмаа овогтой Бумдарь
4.Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ?
🍀Би нягтлан бодогч мэргэжилтэй, Австралид сүүлийн 8 9 амьдарч байгаа.
5.Та ямар хоббитой вэ?
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
🍀“New York Times best seller” номнууд унших цаг завгүй учраас подкаст (#unlock) хэлбэрээр сонсох дуртай, учир нь энэ номуудад дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс өөрсдийн туулж өнгөрүүлсэн түүхээ ном болгож үлдээдэг! Тэр түүхээс нь би суралцаж маш олон зүйлс мэдэж авдаг.🤗
🍀Агаарт (далайн эргээр) алхаж, энергиэ цэвэрлэнгээ, хөгжим сонсонгоо өөрийн алдсан оносон дээр анализ хийх дуртай.
6.Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ?
🍀Газар газраар аялаад явж байхад, түүхэн газруудын дурсгал унших, гадаад орны соёлтой танилцах нь миний сэтгэлд тод үлддэг.
7.Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ?
🍀Хагацал (аав ээжийн хайрыг орлосон эмээгээ алдах мөч байсан) , амьдралын саар зүйл бүхэнд СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ зөв удирдах, түүнчлэн дотоод зүрх сэтгэл сонсож, тэвчээрт суралцсаар байдаг.
8.Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад?
🍀Мэдээж гэр бүл ээж, учир нь юу ч тохиолдсон бай ард минь бат зогсдог хүмүүс.
9.Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчмууд юу вэ?
🍀Өөрийгөө ялах!
🍀Эго бардамналаа дарж сур!
🍀Сахилга баттай, тууштай байх!
🍀Тасралтгүй хувь хүнээ хөгжүүлж суралцах!
10.Энэхүү нийгэмлэгээс та юуг хүсэж хүлээж байна вэ?
🍀Мэдэхгүйгээ мэдлэг болгож өөртөө наах,шингээх
11.Та энэхүү нийгэмлэгт юуг өгч, яаж нөлөөлж чадах вэ?
🍀Өөрийн өдийг хүртэл сурсанаа хаалцах,
Мөн хүн бүрт өөрийн чаддаг зүйлс дээрээ дэмжлэг үзүүлэхээр хичээнэ.
12.Энэхүү нийгэмлэгийнхээ гишүүдэд чин сэтгэлээсээ хүсэж буй ерөөл, талархаж буй зүйлсээ бичнэ үү.
🪷💜🪷Бүх гишүүдэдээ мэдлэг боловсролоо тэлээд, (🌿хувь хүн ихийг мэдээд суралцнаа гэдэг нь аль болох бага энэ амьдралын саар муухай мэдрэмж бага авна гэдэг санаа гэсэн үг! 🌿)
💎өөрсдийн алтан цагаа зөв зүйлдээ зарцуулж өөрт заяагдсаг бүхнэн олж авч бүтээж, аз жаргалаар дүүргээсэй гэж хүсэж байна.
Ирээдүйд энэхүү нийгэмлэгээ ямар болоосой гэж хүсэж байгаагаа хуваалцана уу.
🍀Олон хүнд нөлөөлөлөө үзүүлж ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ХҮМҮҮС ШИГ хүн бүр эр эмгүй хувь хүнээ хөгжүүлээд хариуцлага, мөн чанараа ухамсарласан хүмүүс болж, аз жаргалаар дүүрэн байгаасай гэж хүсэж байна!
29
76 comments
Bumdari A
6
🪷💜Танилцуулга💜🪷
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by