Сайн уу хайруудаа❤️
Хүн бүр амьдралд үлдэх гэж ирдэггүй. Зарим нь чамд хайр гэж юу болохыг ойлгуулах гэж ирдэг. Зарим нь өөрийнхөө болоод чиний үнэ цэнийг мэдрүүлэх гэж ирдэг. Бас зарим нь өөрийгөө алдах ямар мэдрэмж байдгийг хүртэл ойлгуулаад явдаг.
Хамгийн том алдаа бол хүнийг өөрчлөгдөнө гэж хүлээх биш, өөрийгөө алдсаар байгаагаа анзаарахгүй байх юм. Нэг л өдөр чи өөрийнхөө инээмсэглэлийг алдаж, үргэлж тайлбарлаж, зөвтгөж, уучилж, хүлээдэг хүн болсон байвал тэр харилцаа чамайг дүүргэхээ больжээ гэсэн үг.
Жинхэнэ хайр чамайг өөрөөс чинь холдуулахгүй. Харин өөртөө улам ойртуулдаг. Илүү итгэлтэй, илүү амгалан, илүү гэрэлтэй болгодог. Хэн нэгэнд таалагдахын тулд дүр эсгэх шаардлагагүй, алдаа гаргалаа гээд хайр нь багасахгүй, амжилттай байлаа гээд атаархахгүй харилцаа л хүнийг дотроос нь эдгээдэг.
Зөв хүнтэйгээ учирсан үед чи үргэлж батлах гэж яарахгүй. Өөрийгөө хамгаалж ярих ч хэрэггүй. Чиний үнэ цэнийг өдөр бүрийн үйлдлээр мэдрүүлдэг болохоор үг бага, итгэл их байдаг.
Нас ахих тусам хүмүүс сайхан ярьдаг хүнийг биш, амласнаа хийдэг хүнийг үнэлж эхэлдэг. Том мөрөөдөл ярьдаг хүнийг биш, хүнд үедээ ч зан чанараа алддаггүй хүнийг дэргэдээ үлдээдэг. Амьдралын хамгийн том тансаглал бол сэтгэлээ үргэлж хамгаалах шаардлагагүй, тайван байж чаддаг хүнтэй хамт алхах юм.
Өөрийгөө хайрладаг хүн ганцаараа үлдэхээс айдаггүй. Учир нь ганцаардал биш, буруу хүний дэргэд өөрийгөө алдах нь хамгийн хүнд зүйл гэдгийг ойлгосон байдаг. Тиймээс ч чиний амьдралд орж ирэх хүн амар амгаланг чинь нэмэхээс биш, булаах эрх хэнд ч байхгүй.
10
12 comments
Nomin Saikhan
8
Сайн уу хайруудаа❤️
powered by
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by