Сайн уу хайруудаа❤️❤️❤️
Эрэгтэй хүн болгон эрхэлж чаддаггүй.
Тэд ч бас ядардаг. Тэд ч бас гунигладаг. Тэд ч бас хэн нэгний мөрөн дээр хэсэгхэн ч болов бүх ачаагаа тавимаар санагддаг. Гэхдээ ихэнх эрчүүдэд "чи хүчтэй байх ёстой" гэсэн үг багаасаа суучихсан байдаг болохоор сул талаа харуулахаас илүү дотроо хадгалж сурсан байдаг.
Хамгийн чанга хатуу эр хүн хамгийн ихийг нууж явах үе ч байдаг. "Зүгээр ээ" гэж хэлэх бүрдээ үнэхээр зүгээр байдаггүй. Зүгээр л бусдад төвөг болохыг хүсдэггүй.
Эр хүн үргэлж хамгаалагч байх албагүй. Зарим өдөр өөрийг нь ч бас тэврээд, "Чи өнөөдөр их ядарсан байна" гэж нэг л удаа анзаардаг хүн хэрэгтэй байдаг. Учир нь анзаарагдах мэдрэмж хайрлуулахтай адил үнэ цэнтэй.
Эрэгтэй хүн эрхлэхдээ хүүхэд шиг болдог. Итгэдэг хүнийхээ дэргэд л хамгаалалтаа буулгаж, санаа амар инээж, дуугүй сууж, юу ч тайлбарлахгүйгээр өөрөөрөө байж чаддаг. Тэр эрхлэлт нь сул дорой биш, харин итгэлийн хамгийн том илэрхийлэл юм.
Эр хүнээс зөвхөн хүчийг нь авч болохгүй. Сэтгэлийг нь ч бас сонсож сур. Тэгвэл тэр чамд зөвхөн түшиг биш, бүх амьдралаараа түшиглэх хүн болж чадна.
8
21 comments
Nomin Saikhan
8
Сайн уу хайруудаа❤️❤️❤️
powered by
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by