Мудра гэдэг нь гар, хурууны тодорхой байрлалаар энерги, сэтгэл, оюуны урсгалыг тэнцвэржүүлэх эртний арга юм.
Энэ нь йог, бясалгал, буддизм, аюурведийн уламжлалд олон мянган жил хэрэглэгдэж ирсэн.
✨ Яагаад мудра хийх хэрэгтэй вэ?
Мудра нь:
✔ Стресс, түгшүүр багасгана
✔ Анхаарал төвлөрөл нэмнэ
✔ Сэтгэл тогтворжуулна
✔ Эрч хүчийг идэвхжүүлнэ
✔ Бие–сэтгэл–оюуны тэнцвэрийг дэмжинэ
🖐 Хуруу бүрийн энерги
Хуруу бүр байгалийн элементтэй холбоотой:
Хуруу Элемент
Эрхий- Гал 🔥
Долоовор- Агаар 🌬
Дунд- Эфир (орон зай)
Ядам- Газар 🌍
Чигчий- Ус 💧
Хоёр хуруу нийлүүлэхэд тухайн элементүүдийн энерги хоорондоо холбогдож идэвхждэг.
🧘♀️ ГЯН МУДРА (Мэдлэгийн мудра)
👉 Эрхий + Долоовор хурууг нийлүүлнэ
👉 Бусад хуруу шулуун, алга дээш харна
Ач тус:
• Оюун ухаан тунгалаг болно
• Анхаарал төвлөрөл сайжирна
• Тайвшрал нэмэгдэнэ
• Бясалгалд хамгийн тохиромжтой
Өдөрт 10–20 минут хийхэд хангалттай.
🌿 Мудра бол
эм уухгүйгээр энерги засах өөрийгөө эдгээх
хамгийн энгийн аргуудын нэг юм.
🪷"Гар бол тархи руу ордог зам” 🪷