Сайн уу хайруудаа❤️
Нас ахих тусам хүний хүсдэг зүйл өөрчлөгддөг.
Нэгэн цагт гайхуулахыг хүсдэг байсан хүн тайван амьдрахыг хүсдэг болдог. Олон хүний анхааралд байхыг мөрөөддөг байсан хүн цөөн ч гэсэн үнэн сэтгэлтэй хүмүүсээр хүрээлүүлэхийг илүүд үздэг.
Яагаад гэвэл амьдрал нэг л зүйлийг ойлгуулдаг. Чимээ ихтэй газар амар амгалан байдаггүй. Хүн бүхнийг алдахгүй гэж амьдарсаар хамгийн үнэ цэнтэй цаг хугацаагаа алдаж болдог. Харин яг хэн, юу үнэхээр чухал вэ гэдгээ ойлгосон цагаас амьдрал хөнгөрч эхэлдэг.
Нэг л өдөр чи тайлбарлахаа больдог. Чамайг ойлгохыг хүсэхгүй хүнд өөрийгөө батлах гэж ядрахаа больдог. Чамайг үнэлэхгүй хүнд үнэ цэнээ нотлохоо больдог. Учир нь өөрийнхөө үнэ цэнийг мэддэг хүн бусдын зөвшөөрлөөр амьдрахаа больчихсон байдаг.
Аз жаргал гэдэг үргэлж том амжилт биш. Орой гэртээ харихдаа сэтгэл тайван байх. Өглөө сэрэхдээ айдасгүй байх. Өөрийнхөөрөө байхад хангалттай хүмүүсийн дунд байх. Хүсэж буй зүйлийнхээ төлөө тэмцэж чаддаг байх. Энэ л жинхэнэ тайван амьдрал.
Тиймээс амьдралдаа хүмүүсийг биш, мэдрэмжийг, зөн совингоо сонго. Чамайг тайвшруулдаг хүмүүсийг үлдээ. Чамайг ядраадаг хүмүүсээс холд. Учир нь амьдрал богино. Харин сэтгэлийн амар амгалан бол хүний хамгийн том баялаг бөгөөд амьдарч буй утга учрыг баталгаа юм. Хүн эцэстээ тайван амьдралыг л хүсдэг учраас.
8
7 comments
Nomin Saikhan
8
Сайн уу хайруудаа❤️
powered by
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by