ӨДӨР БҮР ӨРӨӨЛ БУСДЫГ Ч ЕРӨӨЖ БАЙГААРАЙ
ӨДӨР БҮР ӨӨРИЙГӨӨ Ч ЕРӨӨЖ БАЙГААРАЙ🙏
Тэнгэрийн ивээл над дээр бууж
Газрын буян намайг түшиж
Өнөөдрийн ажил үйлс
Өлзийтэй бүтэх болтугай🙏
Аз хийморь минь бадарч,
Саруул ухаан минь тэлж,
Сайн боломжууд
Өөрөө надад ирэх болтугай🙏
Санаа зорьсон бүхэн минь
Саадгүй бүтэж,
Сайн заяа минь
Өдөр бүр арвижих болтугай🙏
Сэтгэл минь амгалан байж,
Сайн энерги намайг хүрээлж,
Сайн хүмүүс
Замд минь учрах болтугай🙏
Буян минь арвижиж,
Олз омог минь дэлгэрч,
Элбэг хангалуун амьдрал
Надад ирэх болтугай🙏
Арван зүгт тэнгэр ивээж,
Аз хийморь минь сэрж,
Ажил үйлс минь
Дардан замаар явах болтугай🙏
Өнөөдөр миний өдөр байж,
Өлзий буян дүүрч,
Аз жаргал, амжилт
Надад болон бусдад ирэх болтухай. 🙏🙏🙏