Хүн байх
Ямар ч ажил хийдэг байсан ямар ч хариуцлага үүрдэг байсан ер нь хэн ч байсан эцэстээ хүн шүү дээ. Нэгнийгээ ийм байх ёстой тийм байх ёстой гээд баахан ачаа үүрүүлээд тэрнээс ч жоохон зөрвөл хүн биш юм шиг барьж идчих гээд байдаг муухай зангаа л бид больмоор байгаа юм.
Хайр гэдэг дотроос ундаалж, услаж байдаг ямар сайхан зүйл билээ тэр хайр, энэрэн нигүүлсэнгүй чанар, хариу нэхэхгүй мөн чанараараа л өөртөө болон бусдад хандаад сурчихвал болох юм байгаан. Нэг нэгнээсээ айж, санаа зовж, хүчгүйдэж, тэмцэж, дарах гэж биш нэг нэгнээ дэмжиж, анагааж, тусалж, ерөөж, хайрлаж, бүтээлцэн хамтдаа энэ амьдралд суралцан хөгжих гэж буйгаа битгий мартаарай.
Хүнийг хайрлавал цаана нь байгаа араатнаас ч айхтар чанартай нь хайрлавал ямар ч араатан номхордог шиг хүнийг гаднах, доторх бүх зүйлийг нь энгийн тайвнаар хайрлаж сурах хэрэгтэй. Бас тэр хүн юу ч хийдэг байсан төгс байлгах гэж бусдад ачаа төвөг битгий болоо. Зүгээр л алдаа оноо юутай ийтэй нь хайрлах, хайрлуулах шиг сэтгэлийн их амгалан хаана байх вэ? Хүнд л байгаа.
Хүчтэй хүмүүсийн дотор ч нялх, жоохон хүүхэд шиг эмзэг тал байдаг. Энэ угаасаа хүчтэй гээд орхих биш хүн л юм чинь унана, бүдрэнэ, хэцүү үе ирнэ. Тэр үед нь харин нөмрөөд түшээд авдаг их ухаантай байх хэрэгтэй. Бүгд л алддаг, унадаг. Тэр үед нь дэвсэлдэг биш түшээд босгодог хүн байгаарай. Амьдрал богино шүү дээ🥰🙏
12
12 comments
Nomin Saikhan
8
Хүн байх
powered by
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by