Эмэгтэй хүн үргэлж хүчтэй байхыг хүсдэггүй.
Зүгээр л хааяа нэг бүх ачаагаа тавиад, юу ч бодохгүйгээр эрхэлж суухыг хүсдэг. Хүчтэй харагдаж байгаа нь хүчтэйдээ биш, өөр хүн хийхгүй болохоор өөрөө хийсээр сурчихсан байдаг.
Эмэгтэй хүн гомдсон үедээ ихэнхдээ дуугүй болдог. Урьд нь ярьдаг байсан зүйлээ больж, хүлээдэг байсан зүйлээ больж, аажмаар сэтгэлээ татаж эхэлдэг. Хайр нь нэг өдөр дуусдаггүй, харин олон удаагийн үл тоомсорлолын дараа чимээгүйхэн хөрдөг.
Тэр үнэтэй бэлэгнээс илүү анхаарал хүсдэг. Том амлалтаас илүү биелдэг жижиг үйлдлийг үнэлдэг. "Чиний сэтгэл санаа ямар байна?" гэж асуух нэгэн өгүүлбэр, "Би чиний талд байна" гэсэн нэг мэдрэмж түүнд хамгийн үнэтэй бэлэг болдог.
Эмэгтэй хүн ойлгогдож байгаа газартаа улам уян зөөлөн болдог. Аюулгүй санагдсан хүнийхээ дэргэд хамгаалалтаа буулгаж, хүүхэд шиг инээж, эрхэлж, өөрөөрөө байж чаддаг.
Тиймээс эмэгтэй хүнийг зөвхөн инээмсэглэлээр нь бүү дүгнэ. Инээмсэглэлийн цаана ямар их тэвчээр, ямар их хайр, ямар их дуугүй тэмцэл байдгийг зөвхөн түүнийг үнэхээр ойлгохыг хүссэн хүн л харж чаддаг.