Сайн уу хайруудаа❤️
🔥 Нэгэн эртний домогт Финикс шувуу насныхаа төгсгөлд өөрийн үүрэнд гал асаадаг гэж өгүүлдэг.
Тэр галаас зугтдаггүй. Өнгөрснөө авч үлдэх гэж зууралддаггүй. Хуучин далавчаа хамгаалах гэж айдастайгаа наймаалцдаггүй. Харин бүхнээ үнс болтол нь шатааж, тэр үнсэн дундаас дахин төрдөг.
Зарим төгсгөл чамайг устгах гэж ирдэггүй. Зарим салалт чамайг зовоох гэж тохиолддоггүй. Зарим хаалга хаагдахдаа чамайг харанхуйд үлдээх бус,
өөрийн чинь гэрлийг олж харахад хүргэдэг.
Амьдрал заримдаа чамаас хуучин дүрээ орхих зориг нэхдэг. Өмнөх шигээ тэвчихгүй байхыг, өмнөх шигээ өөрийгөө голохгүй байхыг, өмнөх шигээ бусдын зөвшөөрлөөр амьдрахгүй байхыг шаардана.
Тэр мөчид бүх зүйл дууссан мэт санагдаж болно. Гэвч үнэндээ чи шинэчлэгдэж, цоо шинээр хувьсаж байгаа. Үнс болсон зүйлс чамд хэрэгтэй байсан, бүх зүйл чинь байсан юм шиг санагдаж болно. Гэхдээ чамайг нисэхэд саад болсон хамгийн хэцүү ачаа ч байсан байж болно.
Амьдралын гал чамайг шатааж, зовоож, унагаах гэж биш цоо шинээр ахин өөрийгөө бүтээх гэж ирдэг гэдгийг битгий мартаарай.
4
3 comments
Nomin Saikhan
8
Сайн уу хайруудаа❤️
powered by
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by