Activity
Mon
Wed
Fri
Sun
May
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
What is this?
Less
More

Memberships

THE AWAKENING

220 members • Free

Edura Community

60 members • Free

1 contribution to Edura Community
Week 1. Танилцангаа шинэ сорилт эхлүүлэе!
Сайн байна уу? Гишүүддээ энэ оройн мэнд хүргэе. Шинэ он гараад бүгд дор бүрнээ энэ жилийн эхлэлээ эрч хүчтэйгээр тавиад зорилго, мөрөөдөл рүүгээ алхаж байна уу. Миний хувьд ч мөн адил хичээсээр л явна. Энэ жилийн нэг зорилгын маань нэг бол энэхүү Edura коммунитигээ өрөгжүүлж, бас идэвхжүүлж, үнэ цэнэ өгсөөр байх зорилготой билээ. Тиймээс энэ 7 хоногоос эхлэн эцэг, эхчүүд та бүхэнд зориулан 7 хоног бүр олон биш зөвхөн нэг зүйлсийг барьж бяцхан сорилтыг зарлаж, чиглүүлэг өгч хамтдаа авч анхааралаа төвлөрүүлж явж үзье гэж бодож байна. Тухайн сорилтоор танд хэрэгтэй үнэ цэнийг өгөхийг хичээх болно. Дараа дараагийн сорилтын агуулгыг та бүхэн мөн хуваалцах боломжтой. Тухай бүр асуугаад явна. За тэгээд сорилтоо би өөр постоор танилцуулах болно. Харин энд хэдүүлээ танилцах аялалаа үргэлжилүүлэе. Энд намайг таньдаг бас сайн танихгүй шууд орж ирсэн хүмүүс ч байгаа байх тиймээс би өөрийгөө бяцхан танилцуулая, та бүхэн мөн коммент хэсэгт өөрсдийгөө товч танилцуулаад, санал хүсэлтээ мөн хуваалцаж болно шүү 😀 Намайг Н.Нэргүй гэдэг би Австрали улсад сурч, ажиллаж амьдараад 7 жил болж байна. Би аливаа улс орны хөгжил, хүний хөгжлөөс, хүний хөгжил нь хүүхдийн хөгжилөөс эхлэлтэй гэдэгт итгэдэг тиймээс хүүхэд, залуу үеээ хөгжүүлж, зөв төлөвшүүлж, боловсрол олгох нь маш чухал юм байна гэсэн итгэл үнэмшилийнхээ үүднээс энэхүү коммунитиг нээж өөрийнхөө бяцхан хувь нэмэрийг хэрэгтэй хүмүүст нь хуваалцахыг зорьж нээсэн байгаа. Яг одоо би Австрали улсад сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшаар суралцаж, Австралийн цэцэрлэгт багшаар ажилладаг, мөн өсвөр үеийнхэний амьдралын дасгалжуулагч, чиглүүлэгч (Teen Life Coach) мэргэжлээр сурч, онлайнаар монгол өсвөр насны хүүхэд, эцэг, эхчүүдтэй ганцаарчилан болон бүлгийн сургалтаар дамжуулан ажилладаг. Сүүлийн үед Өсвөр насны хүүхдүүдийг багаас нь хэрхэн өсөж хөгжих сэтгэлгээтэй болгон өсгөхөд эцэг, эхчүүд бид ямар хувь нэмэр оруулах вэ? гэдэг тал дээр судалж, суралцаж, тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах дээр ажиллаж байна. Цаг нь болохоор танилцуулах ба мөн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд мөн хүрч ажиллах төлөвлөгөө энэ ондоо оруулсан байгаа. За товчхондоо ажил мэргэжлийн хувьд ийм байна, та бүхэнд асууж тодруулах зүйлс байвал нэрэлхэлгүй коммент бичих эсвэл хувь чатаар орж ирж асууж болно.
Week 1. Танилцангаа шинэ сорилт эхлүүлэе!
0 likes • 3d
Сайн байна уу? Намайг Одноо гэдэг. Би Монгол улсад хувийн цэцэрлэг 5 жилийн турш ажлуулж байсан. Одоо Герман улсад ирээд амьдарч байна. Одоогоор Герман хэлээ сураад явж байна.Танилцсандаа таатай байна 🥰
1-1 of 1
Odon Wirth
1
5points to level up
@odon-wirth-2501
Odon

Active 19h ago
Joined Apr 12, 2026