Activity
Mon
Wed
Fri
Sun
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
What is this?
Less
More

Memberships

Tender Growth Journey

26 members • $8/month

21 contributions to Tender Growth Journey
Шинээр юу сурч байна даа?
Ойрд нилээн ачаалалтай байгааг ч хэлэх үү, сэтгэл хөдлөлдөө автчих гээд байгаа. Бидний сэтгэл хөдлөлдөө автаж, ядарч, гутарч, зовдог үндсэн шалтгаан бол АСТ ЗАСЛЫН хүрээнд тайлбарлахдаа "Би" гэх ойлголтод хэтэрхий их баригддаг болохоор гэж тайлбарладаг. Нэг ёсондоо би амжилттай байх ёстой, би сайн ээж байх ёстой гэх мэт хийж буй үйлдэл бүхэн маань ардаа "Би" гэх ойлголтод хэтэрхий баригдсан болохоор тэр юм. Иймээс "өөрийгөө өөртөө авчрах" өөрийн техникээ танилцуулъя. Өөрийн "Би"-г өөрөөсөө тусгаарлах нь: Өглөөний нарны мөргөл > тийм ээ ойлгомжтой мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ юу хийж байгаа нь тийм чухал биш. Йоганы оронд та алхаж болно, жимд явж болно гол нь булчингаа ажиллуулж, булчин цуцах хэрэгтэй. Харин хийж байх явцад та өөрийгөө хэн ч биш үл орших байдлаар төсөөлөөрэй. Нэг ёсондоо би өглөөний нарны мөргөл хийх явцад булчин минь цуцаж ядрах үедээ өөртөө хэлдэг үгс хамгийн чухал юм. Ингэхдээ "энэ л хоромд би ээж биш, хэн нэгний хүүхэд биш, хэн нэгний эхнэр биш, би ямар ч дүрд үл орших цорын ганц боломж минь яг энэ цаг хугацаанд тохиож байна" гэх мэтээр өөрийн толгойг хоослох тэр цаг мөч юм. Өөрийгөө өөртөө авчрах буюу өөрийн оршихуйгаасаа татгалзаж гэмээн таны бодол, сэтгэл хөдлөл бүхэн унтрах боломжтой. Энэ л арга зүйд би ойрдоо суралцах гэж их хичээж байна даа. Танд хэрэгтэй гэвэл туршаад үзээрэй. Эсвэл энэ мэт өөрийн аргаасаа бас хуваалцаарай. Та өөрийн оршихуйн дүрээсээ хэрхэн чөлөөлөгддөг вэ? #ActTherapy #ACTЗасал #ЭмзэгБайхБоломж
Шинээр юу сурч байна даа?
2 likes • Mar 12
Шинээр юм сураагүй л байна 😁 хийж үзнээ багшаа.
Өөрийгөө өөртөө авчир!
Ингэхэд, удаан уулзсангүй шүү тийм ээ? 😅 Ажил тарчхаад байхад л бодол дундаа тэнэх явдал бидэнд цөөнгүй тохиодог. Яг энэ үедээ ӨӨРИЙГӨӨ ӨӨРТӨӨ АВЧИРЧ СУРААРАЙ. Хааяа бүүр энэ үгийг чангаар өөртөө хэлсэн ч болно. Учир нь өөрөөс чинь өөр аюулгүй орон зай гэж хаа ч байхгүй! Иймээс өөрт байгаа дотоод орон гэртээ тавтай тухтай амьдраарай. Гэртээ та эмзэг байх бүрэн эрхтэй юм шүү! #ЭмзэгБайхОронЗай #АСТЗасал #СэтгэлЗасал #эмзэгхэнбүлгэм
Өөрийгөө өөртөө авчир!
0 likes • Mar 9
[attachment]
Эрүүл мэндийн тухай
За хайртай бүлгэмдээ ойрдоо уулзалт байтугай бичвэр ч оруулж чадсангүй. Учир юунд гэвэл хүүхэд өвдөөд, араас нь өөрөө ч өвдөөд... Ажлын хажуугаар амьдарч хүртэл чадсангүй гэдэг шиг л нэг сар өнгөрлөө. Эрүүл мэнддээ анхаарах гэдэг нь жижигхэн дадлаас эхэлдэг гэдгийг өөрийн биер мэдэрлээ. АСУУЛТ: Та бүхнээсээ асууя эрүүл мэнддээ анхаарч ямар жижиг дадал хийдэг вэ? Би энэ жилээс витамин нэмэлт ууж эхэлсэн ч хэт хүйтэрсэн энэ өдрүүдэд хоолойгоо өвтгөөд авлаа. Энэ болсон явдал минь сургамж үлдээж өнөөдрөөс эхлээд өглөө бүр нарны мөргөл хийж эхэлсэн. Өнөөдөр бие жоохон дээрдмэгц та бүхэндээ болсон зүйл ээ хуваалцахаар бичиж байгаа минь энэ юм. Та нараар минь сонин сайхан? Ойрын өдрүүдэд ямар эмзэг байдалтай нүүр тулав даа?
Эрүүл мэндийн тухай
0 likes • Feb 2
Багш минь биеээ бодоорой. Миний хувьд өвөл сэрүүн чанарын хүнс хэрэглэхээ багасгаж хаяа л нэг сэрүүн чанарын хүнс хэрэглэдэг болсоон ихэнхдээ халуун бүлээн чанарын хүнс хэрэглэж байна энэ өвөл.
Бүтээмжтэй амьдрал
Хүмүүс ажилдаа их цаг хугацааг зориулснаар зорьсондоо хүрнэ, мөнгөжиж сайхан амьдран гэх мэт хийсвэр төсөөлөлтэй амьдардаг. Яг үнэндээ цаг хугацаа явахын хэрээр хэдий чинээ анхаарлаа ажил дээрээ нэг л хүчин зүйлд зарцуулна төдий чинээгээр тэд ямар ч үр дүнгүй амьдрал нь үрэгдсэн болохыг хожим л ухаардаг. Нөгөөтэйгүүр хүүхэд өсгөх тал дээр ч адилхан. Өөрийн залуу нас бүхий л зүйлийг ганцхан ээж байх гэсэн дүр дээр өнгөрөөвөл, тэнд л цаг хугацаа эрч хүчийг зориулбал хожим ямар ч үр ашиггүй байсан гэдгийг ойлгодог. Учир нь хүүхдүүд томорч бие даах мөчид хүүхдээсээ салж хагацаж чададгүй ээж аавууд байдаг гэдгийг энэ тэнд сонсож л байсан байх. Иймээс зөв хуваарилалтыг хийхийг хүсвэл ЦАГ ХУГАЦАА + ЭРЧ ХҮЧ + АНХААРАЛ = Бүхий л амьдралын салбарт / Эрүүл мэнд, хувь хүний хөгжил, гэр бүл, хайр дурлал, мөнгө санхүү г.м /
Бүтээмжтэй амьдрал
1 like • Jan 14
Харин тиймээ багшаа
Өөрийгөө урамшуулж мэдэх үү?
Зүгээр л амьдрах гэж хичээж буй бүх хүмүүстээ өнөөдрийнхөө асуултыг зориулж байна... Хичээж амьдрах гэж зүтгэж яваа бүх хүмүүстээ хандаж хэлэхэд "Та хангалттай хамгийн сайнаараа хичээж байгаа шүү!" Харин одоо өөрөөсөө асуугарай: "Би өөрийгөө урамшуулахдаа ямар үгсийг сонгодог вэ? Өнөөдөр өөртөө нэг л энгийн атлаа дулаан эерэг үг хэл гэвэл юу гэж хэлэх вэ?"
Өөрийгөө урамшуулж мэдэх үү?
0 likes • Jan 12
Хангалттай байгаа шүү гэж хэлмээр байна.
1-10 of 21
Khishigee Khishigee
3
39 points to level up
@khishigee-khishig-8595
❤❤❤❤❤

Active 22d ago
Joined Nov 30, 2025