Activity
Mon
Wed
Fri
Sun
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
What is this?
Less
More

Memberships

THE CHINGGIS CIRCLE

8.8k members • Free

ORLOHUB

351 members • $25/month

7 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Сайн уу хайруудаа🥰❤️
Зарим хүмүүс амьдралдаа хэтэрхий олон хүнийг алдахгүй гэж хичээгээд эцэст нь өөрийгөө алдчихдаг. Бүгдэд таалагдах гэж өөрийгөө дардаг. Хэн нэгнийг гомдоохгүй гэж дуугүй өнгөрөөдөг. Үгүй гэж хэлэх ёстой үедээ зөвшөөрдөг. Ядарсан мөртлөө "зүгээр ээ" гэж инээдэг. Яваандаа өөрийнхөө хүсэл юу байсныг ч мартдаг. Өөрийгөө золиослохыг хайр гэж боддог хүмүүс олон. Гэтэл жинхэнэ хайр чамайг хоосолдоггүй. Харин улам дүүргэдэг. Чамайг хайрладаг хүн чиний сэтгэлийг өдөр бүр шалгахгүй. Үнэ цэнийг чинь эргэлзүүлэхгүй. Өөрийгөө байнга батлах шаардлагатай байдалд оруулахгүй. Заримдаа хүмүүсийг алдах нь амьдралаас хасагдал биш, харин өөрийгөө буцааж олж авах эхлэл байдаг. Бүх хаалга хаагдаж байгаа юм шиг санагдсан ч үнэндээ чамд тохирохгүй байсан хаалгууд л хаагдаж байдаг. Өөрийгөө сонгоно гэдэг хувиа хичээсэн хэрэг биш. Өөрийгөө хүндэлж сурсан хүн л бусдыг зөв хайрлаж чаддаг. Өөрийгөө үнэлж сурсан хүн л хэнийг амьдралдаа үлдээхээ ухаалгаар сонгодог. Нэг л өдөр чи бүх хүнийг авч үлдэх гэж биш, өөрийнхөө амар тайван байдлыг авч үлдэх гэж амьдарч эхэлнэ. Тэр өдрөөс эхлээд амьдрал чинь өөрчлөгддөг. Учир нь хамгийн үнэ цэнтэй харилцаа бол бусадтай биш... хамгийн түрүүнд өөртэйгөө байгуулсан харилцаа байдаг.
💚❤️💜🧡💙🩵💛🤍🩷🤎
Сайн уу хайруудаа❤️❤️❤️
Эмэгтэй хүн удаан тэвчиж, харсаар байгаад эргэж харахгүй бүр мөсөн явсан шиг явдаг. Тэр чамайг хайрлах хайр, энерги, цаг зав, анхаарал халамж, хүлээх хүлээлт, тэтгэх сэтгэл гээд өгч байсан бүхнээ өөртөө, мөрөөдөлдөө, ажилдаа зориулсан мөчөөс хэдийнээ бүр мөсөн чамаас явсан байдаг. Маш олон удаа гомддог. Олон удаа ярьдаг. Олон удаа ойлгуулах гэж оролддог. Маш олон удаа ярилцахыг хүсдэш. Олон удаа "магадгүй өөрчлөгдөх байх" гэж өөрийгөө хүртэл аргаддаг. Гэхдээ нэг л өдөр анзаарч, ухаан ордог. Уйлж биш. Уурлаж биш. Зүгээр л хүлээхээ больж, өөрийгөө, өөрийнхөө амьдралын үнэ цэнээ анзаарч эхэлдэг. Тэр өдөр л хамгийн аюултай өдөр байдаг. Учир нь эмэгтэй хүн уурлаж байвал хайр нь үлдсэн байдаг. Харин юу ч мэдрэхээ больсон үедээ аль хэдийнээ сэтгэлдээ хаалгаа хаачихсан байдаг. Эмэгтэй хүн төгс эр хүнийг хайдаггүй. Харин дэргэд нь байхдаа өөрийнхөөрөө байж чадах, сонсогдож, хамгаалагдаж байгаагаа мэдэрч, бяцхан охин шиг эрхэлж хайрлагдахыг л хүсдэг. Эмэгтэй хүний сэтгэлийг байнга бэлэг өгөх гэхээсээ илүү өдөр бүрийн жижигхэн хүндлэл хадгалдаг. Гар утсаа тавиад нүд рүү нь харан ярилцах. "Юу ч болсон чиний талд байна" гэх үг. Хийсэн зүйлсийг нь сайтар харж, магтаж өгөх. Амласнаа марталгүй биелүүлэх. "Би чамайг хамгаална, хүссэнээ хий." гэж хэлээд түүндээ итгэж урагшлахад нь хайраараа услахад л болно. Эмэгтэй хүн хайргүйгээс биш, хүндлэлгүй, итгэлгүй, халамжгүй, хамгаалалтгүй байдлаас л холддог. Харин нэгэнт явсан бол ихэнхдээ буцаж ирэхдээ биш... баяртай гэж хэлэхдээ л хамгийн тайван байдаг.
2 likes • 4d
Үнэн үнэн❤️❤️❤️❤️
Сайн уу хайруудаа❤️😘👋
Эмэгтэй хүнд шууд мэдрэгддэг. Аан энэ хүнд эрхэлж явахын байна, аан энэ хүний хажууд бол би илүү хүчтэй тэнцвэртэй байх ёстой юм байна, энэ хүнтэй нэг их удахгүйн байна гэх мэт инэнхдээ анхны төрсөн мэдрэмж үнэн байдаг. Зарим эрэгтэй хүнийг миний эрх занг даахгүй дээ гэж бодмоор эрэгтэй хүмүүс ч бий. Зарим эрэгтэй хүнд тархиа унтраагаад эрхэлмээр санагдах нь ч бий. Эрэгтэй хүний гаднах байдал биш аура нь бүгдийг нь хэлээд өгдөг. Хайр, эрхлэлт юуг нь ч даахгүй эр хүнээс л холуур явахыг хүсдэг дээ. Өөрийгөө авч явж сурсан эрэгтэй хүний энергид эмэгтэй хүнд шууд тайвширдаг. Өөрөө тэнцвэргүй эрэгтэйн хажууд эмэгтэй хүн дагаж тэнцвэргүй болж эмэгтэй нь илүү бие дааж эхэлдэг. Амьдралыг нь манлайлж явахгүй байж хошуу нэмэрлэж, заадаг эрэгтэй хүн хамгийн онцгүй. Үгнээс цаашгүй хэрнээ, тухайн эмэгтэйгээ таниагүй хэрнээ зааж зааварлахын оронд амьдралд нь үнэхээр нөлөөлөх гэж байгаа бол нөлөөлсөн шиг нөлөөлөх хэрэгтэй. Зам гаргаад гаргасан замаараа аюулгүй алхуулах. Эмэгтэй хүний үйлдэл ихсээд, хүчтэй болоод байх тусам сул дорой эртэй хамт байх магадлал тун өндөр. Эмэгтэй хүн илүү уян зөөлөн, санаа амар, урсгалаараа, хүссэн зүйлээ хийж, хайр дүүрэн амьдарч байвал хүчирхэг эртэй хамт байх магадлал өндөр. Хэрвээ эмэгтэй хүн ганцаараа байхдаа тайван, торох зүйлгүй, өөртөө бүхнийг хийж өгч чадаж, өөрийгөө хайрлаж, амьдралыг сайхан өнгөрүүлж чадаж байвал тэрнээс илүүг харуулж чадахгүй л бол заавал хэн нэгэнтэй байх шаардлага тэр эмэгтэйд хэрэггүй болж эхэлдэг. Ганцаараа байхад жаргалтай бол хоёулаа болоод зовох хэрэг юун... Үгэндээ болгоомжтой, үйлдэлдээ хянамгай, санасан зүйлдээ дайчин, зорьсон хэрэгтээ саадгүй хүрдэг, алсын хараатай, унасан ч босож чаддаг, гадагшаа ч дотогшоо ч өөрийгөө болон бусдыг ойлгож ажиж чаддаг болсон уужуу эр хүн хажуудах хүнээ тэгж их эргэлзүүлэхгүйгээр тодорхой байлгаж чаддаг. Тэр эмэгтэйгээс ямар ч үйлдэл гарсан, түүний тухай ямар ч яриа явагдсан үндсэн мөн чанар, дотор хүн, сүнсийг нь таньж чадсан эр хүн донсолдоггүй бас тэрсэлддэггүй. Зөвхөн өнгөц зүйлсэд татагдаж явдаг эр хүн хажуудхаа хамгийн их зовоодог. Юу ч болсон эмэгтэйгээ ойлгож, хамгаалж, түүний талд байж чадна гэдэг хэр баргийн эр хүнээс гарч чадахгүй үйлдэл. Үнэхээр тэгж чадаж байвал тэр эр хүн өөрийн дотогшоогоо гүн ажиллаж чадсан хүн байна гэсэн үг. Төдий хэрээр эмэгтэйгээ ч сайн ойлгож чадна. Түүнээс үлээсэн салхи болгоноос үг сонсож, түүнд тэнцвэрээ алдаж явбал тэр хүнд найдаад яахсан билээ дээ...
4 likes • 10d
Bayrlalaa ❤️❤️❤️
Сайн уу хайруудаа❤️
🌅 Заримдаа амьдрал чимээгүйхэн хамгийн том бэлгийг өгдөг. Хүлээж сурсан хүнд боломж ирдэг. Уучилж сурсан хүнд амар амгалан ирдэг. Талархаж сурсан хүнд элбэг дэлбэг байдал ирдэг. Хөдөлмөрлөж сурсан хүнд амжилт ирдэг. Хайр түгээсэн хүнд хайр эргэн ирдэг. 🌸 Өглөө бүрийг итгэлтэй угтаж, орой бүрийг сэтгэл дүүрэн үдэх хувь ерөөл таньд дэлгэрэх болтугай. Алтан нарны илч мэт аз хийморь тань үргэлж ивээж, ажил үйлс тань өөдөө дэвшиж, хүсэл мөрөөдөл бүхэн тань нэг нэгээрээ биелэх болтугай. Эрүүл энх, инээд хөөр, эв нэгдэл, элбэг дэлбэг бүхэн өрх гэрийг тань үргэлж дүүргэж байх болтугай. 🙏✨ "Өнөөдөр тарьсан сайн сэтгэлийн үр маргааш хамгийн сайхан аз жаргал болон цэцэглэдэг." Амьдралын сайхныг том зүйлээс бус, өдөр бүрийн жижигхэн баяр баяслаас олж хардаг хүн хамгийн баян нь байдаг. Өнөөдрийг хайрлаж, сайн бүхнийг түгээж, гэрэл гэгээтэйгээр амьдраарай. 🤍🙏❤️
2 likes • 10d
🧡❤️🩷💙🩵💚💜💛🤎🤍
За энэ CHANNEL руу нүүе❤️
Энэ дээр та нартайгаа ярилцаад явахад амар юм байна. Ороод ирээрэй🥰❤️👋 Орсон нь +1 гээд бичээрэй🌟🍒 https://www.instagram.com/channel/AbbUMFtZ1IsBG1B5/
1 like • 10d
+1
1-7 of 7
@chanag-bolortsagaan-6855
Суралцах нь илүү их дэвшин өөдлөх зам руу хөтөлдөг.

Active 4d ago
Joined Jun 30, 2026