User
Write something
Zoom Meeting is happening in 18 days
7 хоногийн дүгнэлт
6 сард эхлэхэд өглөө босох мэдрэмж, эрт босоод сайн амарч чадаж байгаа болов уу гэсэн санаа зовинол миний анхаарлын төв байсан бол өнгөрсөн 7 хоногоос эхлээд өглөө сэрэхэдээ амархан болж бас хичээлүүдээ үзээд бүрэн амарч байгаа гэдгээ ойлгож түүндээ итгэж санаа зовохоо больсон байна. Одоо санаа зовж байгаа зүйл бол яг үр бүтээл гаргаж байна уу гэдэг болоод байна. Өглөө эрт босоод байгаа мөртлөө юмаа амжуулж чадахгүй байгаа юм шиг.. Энэ асуудлаа шийдэхээр номоо уншиж эхэлсэн бас маргаашнаас видео хичээлээ өдөрт заавал нэгийг үзэж дуусгана гэж бодож байна.
7 ХОНОГИЙН ДҮГНЭЛТ (06/29-07/05)
🎉Ухаарсан зүйл: 1. Жижиг, тогтмол дадал том өөрчлөлтийн үндэс болдог. 2. Өдөр бүрийн сонголт, үйлдэл ирээдүйн үр дүнг тодорхойлдог. 3. Алдаагаа хүлээн зөвшөөрч, сайжруулах нь өсөлтийн нэг хэсэг юм. 🎉Хэрэгжүүлсэн зүйл: 1. Өглөөний хэвшил, өдрийн тэмдэглэлээ тогтмол хийсэн. 2. Өдөр бүр зорилгоо тодорхойлж, өөрийгөө дүгнэсэн. 3. Хүүтэйгээ хамт ном унших дадлаа үргэлжлүүлсэн. 🎉Сайжруулах зүйл 1. Цөөн боловч хамгийн чухал зорилгод төвлөрөх. 2. Цагаа илүү үр дүнтэй төлөвлөж, ажлаа хойшлуулахгүй байх. 3. Эхлүүлсэн дадлуудаа тууштай, тогтвортой үргэлжлүүлэх гэж дүгнэлээ.
7 ХОНОГИЙН ДҮГНЭЛТ (06/29-07/05)
🎉6-р сарын дүгнэлт🎉
Энэ сар надад сахилга бат, тогтвортой байдал ямар үнэ цэнтэй болохыг дахин ойлгууллаа. Төгс хийхийг биш, өдөр бүр бага багаар урагшилж, тасралтгүй үргэлжлүүлэх нь хамгийн чухал гэдгийг өөрийн үйлдлээрээ мэдэрсэн сар байлаа. 1. Нойрны дадал: Энэ сард нойрны хуваариа харьцангуй тогтвортой барьж, ихэнх өдөр 7.5–8 цаг унтаж, өглөө 06:00–06:30 цагийн хооронд сэрж чадлаа. 2. Өдөр тутмын дадал: Бясалгал, дасгал, уншлага, тэмдэглэл зэрэг өөрийгөө хөгжүүлэх дадлуудаа тогтмол хэрэгжүүлсэн нь энэ сарын хамгийн том ахиц байв. 3. Ирэх сарын зорилго: - 21:00 цагт унтаж, өглөөний босох цагаа бага багаар урагшлуулах. - 10 хоногт 1 ном, сард нийт 3 ном уншиж, унших дадлаа илүү тогтвортой хэвшүүлэх гэж тодорхойллоо.🇲🇳🇲🇳🇲🇳 Төлөвлөсөн зүйлээ ингэж орууллаа. Санаа аваад хийж болно шүү. Амжилт манайхаан.🙏
🎉6-р сарын дүгнэлт🎉
Энэ долоо хоног дүгнэлт📚📝
Өглөөний дадлуудаа тогтмол хэрэгжүүлсээр сэрүүлэггүйгээр сэрдэг боллоо😊 Хамгийн их анзаарагдсан өөрчлөлт бол төвлөрөх чадвар мэдэгдэхүйц сайжирч байна.🙇‍♀️ Англи хэлний сургалтыг өглөөний цагтаа оруулж эхэлсэн. Гэхдээ одоогоор өөрт тохирох сурах арга барилаа бүрэн олоогүй болохоор 2–3 хичээлийн дараа түр завсарласан.Уншилтын цагтаа Хэн ч англи хэлийг төгс эзэмшиж чадна номыг уншиж байгаа.Дахин илүү эрч хүчтэйгээр эхэлнэ.💪Урьдчилан сэргийлж бамбайн шинжилгээ, эход харуулж, дотоод шүүрлийн эмчид үзүүлсэн.Цоо эрүүл байна.2 жилдээ урьдчилан сэргийлээд үзүүлэхэд болно гэсэн сайхан мэдээ байлаа😁
7 хоногийн дүгнэлт: Өөрийгөө сонсож, жинхэнэ зорилгоо олсон өдрүүд!
Сайн байцгаана уу, манайхаан! Өнгөрсөн 7 хоног (06.15 - 06.22) миний хувьд үнэхээр завгүй, маш их хичээсэн, бага зэрэг ядарсан ч гэсэн... сэтгэл зүйн хувьд хамгийн том тэсрэлт хийсэн өдрүүд байлаа. Үнэнийг хэлэхэд, би зүгээр л урагшаа харалган зүтгээд байлгүйгээр зогсолт хийж, дотогшоогоо нэлээн сайн өнгийж харсан. "Би ер нь яг юу хийж чаддаг юм бэ? Юу хийхийг хамгийн ихээр хүсээд байгаа юм бэ?" гэж өөртэйгөө маш гүнзгий ярилцсаны эцэст... жинхэнэ хариултаа олсоон! 🎉 Яг юу хийх ёстойгоо олж хармагцаа би өөр юунд ч сатааралгүйгээр, зөвхөн тэр зүйл рүүгээ л 100% төвлөрч орсон. Одоогийн байдлаар гол ажлынхаа 70 хувийг нь ард нь гаргачихсан, 30-хан хувь л үлдээд байна. Хамгийн гоё нь юу гээч? Хийгээд дуусаагүй байхад л аль хэдийнэ бодит үр дүнгүүд гарч, хүмүүс миний хийж байгаа зүйлийг маш их сонирхож эхэлсэн! Энэ л надад цаашаа ямар ч ядрахыг мэдрэхгүй ажиллах бүр аймаар их урам зориг өгч байна шүү дээ. Ханандаа наасан нөгөө 30 өдрийнхөө дадлыг өглөө бүр чеклээд, зоригжуулалтаа унших нь надад үнэхээр өөр эрч хүч өгч байгаа. "Би бүтээлч хүн, би нэмэлт орлого бүтээгч" гэж өөртөө чангаар хэлэх тоолонд гурван охин маань л нүдэнд харагдаж, ээж нь ямар хүн байж, тэдэндээ юуг үлгэрлэх ёстойг өдөр бүр сануулсаар байна. Мөн хийж байгаа ажлаасаа би юуг үлдээн явж, юуг хийж чадсанаараа үр хойчдоо дуурсагдах вэ гэдгийг мэдэрсэн ойлгосон өдрүүд боллоо.
1-23 of 23
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by