Ө/Г дадлаа амжилттай хэрэгжүүлээд 7 хоног өнгөрчээ. Өглөөний амар амгаланг мэдэрч, дотоод хүнтэйгээ ярилцах цаг гаргаж байгаадаа баяртай байна.
Мөн миний өөрөө ч анзаараагүй нэг дадал нь өглөө, өдрийн цайгаа орхигдуулахгүй тогтмол иддэг болсон. /Бас гэрийхэндээ ч өглөөний цайг нь бэлдэж өгч байгаа/
8-р сард:
Тогтмол цагт унтах
Өглөө гүйх
Сахарын хэрэглээгээ багасгах
Англи хэлээ сайжруулах
7 хоногт 1-2 удаа ууланд алхах
7 хоног, сараар нь төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж сурах гэсэн төлөвлөгөөтэй
байна.
Шинэ сар, шинэ сорилт, шинэ туршлага, шинэ бид! Амжилт хүсье ээ🤗✨💛