08.11-08.20 Тааламжгүй үе
Эхний 10 өдрийг буюу хамгийн хэцүү үеийг давсны дараа дараагийн үе болох 10 эхэллээ. Энэ үед шинэ дадалдаа нэлээн дадсан байх ба тухайн дадлын зарим нэг үр шимийг хүртэж, өөртөө итгэх итгэл минь нэмэгдсэн. Надаас сахилга бат, тууштай байдал үргэлжлүүлэн шаардав.
🥰 Унших (өдөр бүр )
🥰 Ус уух (өдөр бүр )
🥰 Талархах (өдөр бүр )
🥰 Дасгал хийх (өдөр бүр)
🥰 Эрт босох (өдөр бүр)
🥰 дуу, шатар, мат хийх (өдөр бүр )
🥰 Тэмдэглэх (өдөр бүр)
🥰 Санхүүгээ бүртгэх
🥰 skool хичээлээ давтан үзэх
🥰 нөхөртэйгөө өглөө эрт босох (өдөр бүр )
🥰 нөхөртэйгөө өглөө эрүүл хоол бэлдэж ажилдаа авч явах (өдөр бүр)
Дээрх зүйлсээс харахад үнэхээр л сахилга бат, нэг нэгнээ гэсэн тууштай байдал, зориг их шаардагдсан. Эдгээр дадлуудын үр шимийг хүртэж эхэлж байгаа. Жишээлбэл: чихэр, амттан хязгаарласан, орой хүнд хоол идэхээ больсон, муу зуршлуудаасаа нэг нэгээр салж байгаа, мөн нэг нэгийгээ сонсч хамтран хийх нь нэмэгдсэн. Сайны хажуугаар саар зүйл бас байлгүй яахав. Тэр нь юу вэ? Гэвэл ээж маань амттанд нугасгүй дуртай, ирэх болгондоо авч ирнэ, бас авахгүй бол гомдчихно. Тийм учраас урьдчилан чихэрлэг зүйл идэхээ больсон гэдгээ эвтэйхэн хэлж ойлгуулсан. Сонголтон дээр нь аарцан үрэл, арвайн гурилан бөмбөлөг байвал яаж байна? гэх мэт зөвлөлдөх болсон. Сониноос бүгдээрээ ярилцаж байгаад овъёосоор амттан бэлтгэхээр болсон байгаа. Ганц хүний өөрчлөлт биш гэр бүлээрээ өөрчлөгдөж байна даа🥰🥰🥰
Анхааран уншсан танд талархлаа. Гоё эрүүл амттан хийх жор байвал саналаа хуваалцаарай🤗🤗🤗
3
4 comments
Bolor Bolor
6
08.11-08.20 Тааламжгүй үе
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by