User
Write something
Уламжлалт эрэгтэй дээлний эсгүүр хийх аргачлал/Traditional Mongolian Men's Deel Pattern Making Method
Монгол эрэгтэй дээл нь Монгол үндэстний уламжлалт хувцас бөгөөд биеийн галбирт тохирсон чөлөөтэй силуэт, хөдөлгөөнд саад болохгүй хийцээрээ онцлогтой. Эсгүүр байгуулахын өмнө дараах хэмжээсүүдийг авна: • Цээжний тойрог• Бүсэлхийн тойрог• Өгзөгний тойрог• Мөрний өргөн• Ар нурууны урт• Дээлний бүтэн урт• Ханцуйны урт• Бугуйн тойрог• Хүзүүний тойрог Суурь эсгүүр байгуулахдаа цээжний тойргийг үндсэн хэмжээс болгон ашиглаж урд болон ар хэсгийн өргөнүүдийг тодорхойлно. Ар хэсгийн эсгүүрийг шулуун суурь шугам дээр байгуулж мөрний налуу, суганы гүн, хажуу шугамыг байгуулна. Урд хэсгийн эсгүүрийг ар хэсэгтэй уялдуулан байгуулж энгэрийн зөрүүлэг болон товчны байрлалыг төлөвлөнө. Монгол дээлийн онцлог болох энгэрийн шугамыг уламжлалт хэлбэрээр байгуулж, бүсэлхийн орчимд шаардлагатай сул зайг тооцно. Ханцуйг суганы тойрогт тохируулан байгуулж, ханцуйны өргөн болон бугуйн хэсгийн хэмжээг тодорхойлно. Захыг хүзүүний тойрогт үндэслэн байгуулж дээлийн загварт тохируулан өндөр намыг сонгоно. Эсгүүрийг бүрэн байгуулсны дараа оёдлын нэмэгдэл нэмж, туршилтын загвар оёж тааруулалт хийсний дараа үндсэн материалаар эсгэж оёно. Энэхүү аргачлал нь уламжлалт эрэгтэй дээлийн суурь эсгүүр байгуулах үндсэн зарчмыг танилцуулж байгаа бөгөөд хэмжээс болон загварын онцлогоос хамааран нэмэлт өөрчлөлтүүдийг хийж болно. The traditional Mongolian men's deel is a national garment known for its comfortable silhouette, functional construction, and freedom of movement. Before drafting the pattern, take the following body measurements: • Chest circumference• Waist circumference• Hip circumference• Shoulder width• Back length• Full garment length• Sleeve length• Wrist circumference• Neck circumference The chest measurement is used as the primary reference for constructing the basic pattern and determining the widths of the front and back sections. Begin by drafting the back pattern piece, establishing the shoulder slope, armhole depth, and side seams. The front pattern is then developed in relation to the back pattern, including the overlapping front closure and button placement.
Уламжлалт эмэгтэй дээлний эсгүүр хийх аргачлал Traditional Mongolian Women's Deel Pattern Making Method
Уламжлалт монгол эмэгтэй дээлний эсгүүрийг биеийн хэмжээнээс хэрхэн зөв байгуулах аргачлалыг алхам алхмаар суралцана. Хичээлээр биеийн хэмжээг зөв авах, дээлний үндсэн бүтэц, суурь эсгүүр байгуулах дараалал, энгэр, ар, ханцуй, захны байгууламж, сулын хэмжээ тооцох аргачлал болон биеийн янз бүрийн галбирт тохируулан эсгүүрийг өөрчлөх аргуудыг үзнэ. Мөн эсгүүр байгуулах үед гардаг нийтлэг алдаа, тэдгээрийг засах арга, эсгүүрийг эсгэх болон оёход бэлтгэх дарааллыг дэлгэрэнгүй тайлбарлана. Энэхүү аргачлал нь уламжлалт хийцээ хадгалсан болон орчин үеийн загвартай монгол дээлийг зөв суулттай бүтээх үндэс болно. Suitable for beginners, sewing enthusiasts, fashion design students, and professional pattern makers interested in traditional garment construction. Learn how to draft a Traditional Mongolian Women's Deel pattern step by step using accurate body measurements. This lesson covers body measurement techniques, understanding the structure of the Mongolian deel, drafting the basic pattern, constructing the front, back, sleeves, and collar, calculating ease allowances, and adjusting patterns for different body shapes. You will also learn common pattern-making mistakes, how to correct them, and how to prepare patterns for cutting and sewing. This method provides a strong foundation for creating both traditional and modern Mongolian deels with proper fit, balance, and cultural authenticity. Pattern Making • Fashion Design • Traditional Mongolian Clothing • Sewing Education https://youtu.be/JrWvaJYjxq8?si=HlW9L8pcHO96rHsh
Монгол хантаазны эсгүүр хийх арга. How to Draft a Traditional Mongolian Vest
🇲🇳 Монгол хантаазны эсгүүр хийх арга Монгол хантааз нь уламжлалт хувцасны чухал хэсэг бөгөөд зөв эсгүүртэй байх нь суулт, тав тух, гоо зүйн үндэс болдог. Энэ хичээлээр та: ✂️ Монгол хантаазны урд болон арын эсгүүр гаргах ✂️ Энгэр, суга, мөрний шугам байгуулах ──────────────────── How to Draft a Traditional Mongolian Vest Pattern The Mongolian vest is an important part of traditional clothing. A well-drafted pattern ensures proper fit, comfort, and elegance. In this lesson, you will learn: ✂️ How to create the front and back vest pattern ✂️ How to draft the neckline, armhole, and shoulder lines. https://youtu.be/IfJD5n-wiCA?si=eUXb0gfXPzZ5qkEZ
2
0
Lesson 1: Jodhpur Pants Patternmaking
Галифетай өмд. Хичээл 1.
3
0
1-10 of 10
powered by
Oyunjargal Dash Sewing Academy
skool.com/oyunjargal-dash-sewing-academy-5576
From beginner sewing to advanced patternmaking, learn fit, balance, master tailoring secrets.
Эсгүүр оёдлын анхаас ахисан шатны сургалт, мастер класс
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by