User
Write something
Pinned
📢 Nomad Life Club-д тавтай морил!
🐴 Монгол өв уламжлалыг нийгэмд түгээж өөрийн амьдралдаа энгийнээр хэрэгжүүлэх нийгэмлэгт нэгдсэн чамдаа талархаж байна. Энэ бол зүгээр нэг group биш — амьдралын бүх талбарт дадлаар дамжуулан өөрийгөө бүтээж буй хүмүүсийн нийгэмлэг. Эхний 3 алхам: 1️⃣ Өөрийгөө танилцуулах мөч. 👋 Танилцуулга хэсэгт өөрийгөө танилцуулж өөрт тохиолдсон хамгийн хөгжилтэй түүхээсээ хуваалцаарай.: "Намайг ... гэдэг, би ... -аас ирсэн, энд ... хайж ирлээ." 2️⃣ Үнэгүй курсээ эхлүүл 🎓 Classroom руу орж "Нүүдэлчний Сэтгэлгээ Эхлэл" курсыг нээж үзээрэй. Чамд төрсөн бүх зүйлээ тэмдэглэн авч дараагийн алхмаар пост болгон оруулаарай. 3️⃣ Анхны постоороо сэтгэгдлээ хуваалцаж халуун дулаан уур амьсгал бүрдүүлцгээе. 💬 Өөрт хамааралтай сэдвийн хэсэгт асуул, хуваалц, ярилц. Нэг дүрэм л байна — Хүндэтгэлтэй бай, Хүлээцтэй ханд "Чи амьдралдаа юу туулж явааг чамаас өөр хэн ч мэдэхгүй тиймээс" . Бид энд шүүмжлэхийн тулд биш, хамтдаа өсөхийн тулд цугларсан. 🙏 Асуулт байвал надаас шууд асуугаарай. Хаалга үргэлж нээлттэй. 🌿 Хүндэтгэсэн: Б.Ганцэцэг 🥰
📢 Nomad Life Club-д тавтай морил!
Нэг асуулт тавья:
Монгол хүн гэдэг байгальтайгаа хүйн холбоотой, тэнгэрлэг заяатай ард түмэн. Гэтэл өдөр тутмын амьдралдаа тэр холбоогоо хэр мэдэрдэг вэ? 👇 Коммент дээр хариулаарай: "Би өдөр тутамдаа ........................хийхэд хамгийн ихээр монгол хүн гэдгээ мэдэрдэг." Хоосон зайг өөрийнхөөрөө бөглөөрэй. Буруу хариулт гэж байхгүй. 🌿
1
0
Нэг асуулт тавья:
Сүү өргөх ёсон
🥛 Цай сүүнийхээ дээжийг өргөх нь зүгээр уламжлал биш, амьдралын ухаан юм бага байхад ээж өглөө бүр эртлэн босож цай сүүнийхээ дээжийг нарандаа тэнгэртээ, уул усандаа өргөдөг байсан. Гадны нүдээр харахад зүгээр нэг зан үйл. Гэвч үүний ард гүн ухаан байдаг. Өгөх сэтгэл байж дараа нь авдаг. Чин сэтгэлээсээ өгч чаддаг хүн илүү ихийг авдаг. Бид айл хотлоороо хоол ундаа хувааж иддэг, дээжээс нь галдаа, бурхандаа өргөдөг нь зүгээр л нэг уламжлал биш ард нь асар их тэнгэр ухаан, сэтгэл, замнал явдаг. Энэ нь "би ганцаараа авна" биш "би бусдадаа хэн нэгэнд өгнө" гэсэн сэтгэлгээний суурь боловсрол. Орчин үеийн хүн өглөө босоод юуны түрүүнд утсаа шалгадаг. Авах, харах, мэдэх гэсэн горимоор эхэлдэг. Харин нүүдэлчин өвөг маань өгөх горимоор эхэлдэг байсан. Өнөөдрөөс жижигхэн дадал эхлүүлцгээе: Өглөө босоод утсаа шалгалгүй нүдээ нээж өглөө сэрсэндээ талархал илэрхийлээрэй, чадвал гадаа гарч нарандаа, Тэнгэртээ талархлаа илэрхийл. Нэг удаа хийхэд мэдрэгдэхгүй ч гурван талархлын дараа та юу мэдрэхээ анзаараарай. Гайхамшиг тохиож эхлэх болно. Энэ бол сүү өргөхийн орчин үеийн хэлбэр. 🥛 Чи өглөөгөө ямар горимоор эхэлдэг вэ? Коммент дээр хуваалцаарай 👇
1
0
Сүү өргөх ёсон
🔥 "Яагаад энэ нийгэмлэгийг үүсгэн байгуулсан бэ?"
Амар байна уу? Намайг Б.Ганцэцэг гэдэг. Хөдөөний хүүхэд. Хурдны морь унаж, хонь хариулж өссөн. Хотод ирээд олон жил болсон ч нэг зүйл сэтгэлийг минь зовоосоор байсан. Бид илүү хөгжингүй ухаалаг болсоор байгаа ч монгол уламжлалаа умартаж энергээ олон талаар алдаж байгаа нь ихээр харагддаг. Зун болохоор л нэг агаарт гарч байгалтайгаа ойртдог болсон байна. Гэтэл монгол хүн чинь байгальтайгаа хүйн холбоотой шүү дээ. Мод, уул, ус, тэнгэр газраа шүтэн, тэдний энергиэр тэтгэгдсээр ирсэн. Бид гадаадын хэв маягийг дагаж өөрсдийгөө алдаад байна уу даа гэж хардаг. Монгол өвгөдийн амьдралыг судлахад нэг зүйл тод харагддаг тэд санхүүгийн, сүнслэгийн, харилцааны тэнцвэрийг байгалийн жамаар өдөр тутмын дадлаар авч явсаар ирсэн. Тэр ухааныг орчин үетэй хослуулах боломжтой. Nomad Life Club бол хамтдаа дадалаа бүтээх газар. Тавтай морил, анд минь. 🌿
0
0
🔥 "Яагаад энэ нийгэмлэгийг үүсгэн байгуулсан бэ?"
Hi 🥰🤟🏽
Сайна уу? Энэ өдрийн мэнд намайг Ариунзаяа гэдэг би онлайнаар орлого бүтээсэн жирийн л нэг ээж ,эхнэр Хүү охин 2 той удахгүй 3 дахь мамагаа өлгийдөн авна.Одоо бол 100% гэрээсээ онлайнаар ажиллаж байгаа онлайнд ажиллаад хэдийнээ 7 сар болжээ энэ хугацаанд маш их зүйлийг сурч мэдэж багагүй ашиг орлого олсоон 4-5 сарын хугацаанд 40+ сая ₮ орлого олсон одоо бол хөөрхөн туршлага хуримтлуулж мөн өөрийгөө байнгын хөгжүүлэх зорилготой тийм ч учираас энэ нийгэмлэгтээ нэгдсэн байгаа 🥰🤟🏽Тиймээс та нартаа ч бас амжилт 🥰🫶🏻
1-5 of 5
powered by
Nomad Life Club
skool.com/nomad-life-club-8910
"Монгол өвгөдийн ухааныг орчин үеийн амьдралтай хослуулах нийгэмлэг. Санхүү, дадал, харилцаа, сүнслэг хөгжлийн талаар хамтдаа ярилцан өсцгөөё."
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by