хийнэ гэснээ "бага ч хамаагүй хийж хэвшээрэй" гэдэг үгийг хүүхдүүддээ сайн ойлгуулна гэж бодож байгаа, бичил дадлын аргачлалыг бага багаар хэлээд л байгаа. Хэл сурч байгаа бол өдөр бүр багахан хий, дасгал хийвэл өдөр бүр хий, бичмээр байвал өдөр бүр бич гээд энийг л ойлгуулчихвал өдөр бүр гэж мэрийсээр байгаад жижигхэн өдөр тутмын үйлдлүүд нь урт хугацаандаа үр дүн гарна, бас амьдралынх нь нэг хэсэг болно. Аяллаар хөдөө байгаа ч өдөр бүр юм бичээд байсан манай охин ээж та юу бичээд байгаан л гэнэ, Гетёгийн ийм зохиол хуулж бичиж байна л гэлээ. Анзаараад байсан өдөр бүр duolingo дээр герман хэлээ давтаад байна. Үйлдлээрээ л үлгэрлэе, бас хэлэх ёстой газар нь сануулж байя гэж бодож байна. Эцэг эх хүмүүс насан туршдаа хүүхдүүдийнхээ ментор нь байдаг, тэр хэрээр үргэлж суралцаж өөрсдийгөө хөгжүүлж үр хүүхдүүдээ чиглүүлэх, зөв бурууг нь сануулах чадвартай байх ёстой гэж боддог. Та бид сурсан мэдсэн, хийж сурсныхаа хэрээр үр хүүхэддээ тусалж байдаг даа.