User
Write something
Orderflow хичээл is happening in 26 hours
Public live
Оройн мэнд, Public live яаж орох вэ? Шууд орж болох уу?
Дайн эхэлснээс хойш 48 дахь өдөр.
Иран АНУ-ын “бүх усан онгоцыг живүүлнэ” гэж сүрдүүлэв. - АНУ-ын тэнгисийн бүслэлт ба хурцадмал байдал: Вашингтон болон Тегераны хоорондын хурцадмал байдал намжаагүй байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин бүслэлтийг нэвтлэхээр завдсан хөлөг онгоцууд руу "буцаж явахгүй бол хүч хэрэглэж, онгоцыг хураан авна" гэх радио анхааруулга илгээсэн байна. - Ираны хариу үйлдэл: Ираны Дээд удирдагч Можтаба Хаменеигийн цэргийн зөвлөх хэрэв Америкийн усан онгоцууд Ормузын хоолойд "цагдаагийн" үүрэг гүйцэтгэхээр оролдвол тэднийг живүүлнэ хэмээн сүрдүүлжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн департамент Ираны орлого олох боломжийг хязгаарлах шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч байгаагаа мэдэгдсэн байна. - Израил болон Ливаны асуудал: Дональд Трамп өөрийн "Truth Social" хуудсандаа Израил болон Ливаны удирдагчид 34 жилийн дараа анх удаагаа пүрэв гарагт утсаар ярьж, хоёр улсын хоорондох дайсагналыг намжаах талаар хэлэлцэнэ гэж бичжээ. Гэвч Франс Пресс (AFP) агентлагтай холбогдсон Ливаны албан ёсны эх сурвалж "Бид Израилын талтай холбоо барих талаар ямар ч мэдээлэлгүй, албан ёсны сувгаар бидэнд мэдэгдээгүй" хэмээн энэхүү мэдээллийг үгүйсгэсэн байна.
2
0
Дайн эхэлснээс хойш 40 дахь өдөр.
- Трампын эцсийн сануулга: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талд Ормузын хоолойг (Strait of Hormuz) нээх хатуу шаардлага тавьсан бөгөөд эцсийн хугацаа нь 4-р сарын 7-ны орой Вашингтоны цагаар дуусаж байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Ираны дэд бүтцүүдийг газрын хөрснөөс арчих хэмжээний хариу цохилт өгнө гэж мэдэгджээ. - Пакистаны зуучлал: Нөхцөл байдлыг намжааж, гал зогсоох хэлэлцээр хийх боломж гаргахын тулд Пакистаны Ерөнхий сайд Дональд Трампыг Иранд өгсөн эцсийн хугацаагаа дахин 2 долоо хоногоор сунгахыг уриалж, зуучлах санал тавиад байна. - Харг арал болон стратегийн байгууламжууд дахь цохилт: Израил болон АНУ-ын зэвсэгт хүчин Ираны дэд бүтцүүд рүү хүчтэй цохилт өгсөөр байна. Үүний дотор Ираны газрын тосны экспортын хамгийн чухал төв болох Харг арал (Kharg Island) цохилтод өртсөн байна. Мөн Израилийн арми Ираны өмнөд хэсэгт байрлах нефть-химийн томоохон цогцолборыг устгажээ. - Энгийн иргэдэд өгсөн анхааруулга: Израилийн арми Ираны иргэдэд хандан галт тэргээр зорчихгүй байхыг анхааруулсан бөгөөд төмөр замын шугамууд дараагийн бай байж болзошгүйг сануулсан байна. - Дэлхийн эдийн засгийн түгшүүр: Ойрхи Дорнод дахь энэхүү мөргөлдөөн улам даамжирвал дэлхийн эдийн засагт хүнд цохилт болно гэдгийг Францын Засгийн газар анхааруулж, бүх төрлийн хувилбарт бэлтгэж байгаагаа BFMTV-ээр дамжуулан мэдэгдлээ.
7
0
Асуулт ?
Сургалтууд нь төлбөртэй байх байсан юмуу 🧐
Дайн эхэлснээс хойш 32 дахь өдөр.
Дайн эхэлснээс хойш 32 дахь өдөр болж байна. Ойрх Дорнодын бүс нутгийг бүхэлд нь хамарсан хэвээр байна. Дөрвөн Израилийн цэрэг Ливаны өмнөд хэсэгт амиа алдав BFMTV-ийн мэдээлснээр, Израилийн арми 3 сарын 31-нд дөрвөн цэрэг "осол"-д амиа алдсан гэж зарлав. Тэдний гурав нь нэг тагнуулын бригадад харьяалагддаг байсан бөгөөд нэрс нь Максим Энтис, Бен Коэн, Ноам Мадмони болно. Дөрөв дэх цэргийн нэрийг нийтэд мэдэгдэх боломжгүй байна. Кувейтийн газрын тосны хөлөг Дубайд халдлагад өртөв Le Monde болон BFMTV-ийн мэдээгээр: - Иран "Аль-Салми" нэртэй Кувейтийн далбаатай хөлөг онгоцыг Дубайн боомтод халдлага хийв - Хөлөг нь бүрэн ачаатай байсан үед халдлага болсон - Эргэн тойрны усанд тосны асгаралтын аюул үүссэн - Гэхдээ хохирогч гараагүй гэж Кувейтийн үндэсний газрын тосны компани КUNA агентлагаар дамжуулан мэдэгдэв Тегерантад тэсрэлт, цахилгаан тасалдав RTL-ийн мэдээлснээр Израилийн арми Тегеранд цэргийн дэд бүтцийг онилон дайрсан бөгөөд Иранийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийслэлд тэсрэлт болж, цахилгаан тасарсан гэж мэдээлэв. Израилийн арми Иранаас пуужин харважээ гэж мэдэгдэн сэрэмжлүүлэг өгч, дараа нь цуцалсан. Францын шууд мэдээний сувгаар иймэрхүү шинэ мэдээ явж байна ....
1-16 of 16
M trading
skool.com/m-group
Хөрөнгийн зах зээл, арилжааны тухай цэгцтэй зөв ойлголттой болох,
Харилцан хүндлэлтэй, ижил сонирхолтой хүмүүсийн цуглах газар.
Leaderboard (30-day)
Powered by