Өнгөрсөн долоо хоногт би нэг гашуун үнэнийг биеэрээ🤓 мэдэрлээ. Шинэ гэрээ (contract) албан ёсоор шилжихийн өмнөхөн зах market maker үүд бидэн шиг жижиг (retail) арилжаачдад жинхэнэ утгаар нь "молиг модон чихэр🍭 өмхүүлдэг" юм байна. Би хуучин, хөрвөх чадваргүй болсон гэрээ дээр "Ghost Trap" буюу сүнсэн урхинд орж, үнэ өлбийж, гулсаж (slippage) хийх үед entry боломжоо алдаад, уйлаад 😭🥺😔хоцорсон💔.
Энэ алдаагаа дахин давтахгүйн ❤️🩹тулд, бас бусад арилжаачид маань яг ийм эгзэгтэй үеэр битгий алдаасай 🫂🧬гэсэндээ Gemini-тэй "найзлаад", (GC) rollover-ийн цаадах "бохир" тоглоомыг анзаарч энэ нийтлэлийг бичих ✍️ сэдэл төрсөн юм. Шинж тэмдэг: Хэрэв таны 'Tape' (захиалгын урсгал) нэг л хоосон, захиалгууд чинь удаан, үлбэр хэвийн үеэс уйтгартайгаар биелэгдээд байвал та магадгүй аль хэдийн 'үхсэн' гэрээн дээр арилжаа хийгээд сууж байж магадгүй!
Институционал "Махчин 🦈🏦🐳загаснууд" ба Жижиг 🐣арилжаачдын урхи
Алтны зах зээлийн институционал тоглогчид (Predators) хэзээ ч албан ёсны гэрээ дуусах хугацааг хүлээдэггүй. Тэдний тоглоомын дүрэм маш энгийн:
Хоосон зах зээл үлдээх: Тэд шинэ гэрээ рүү хөрвөх чадвараа (Liquidity) чимээгүйхэн шилжүүлж эхэлдэг.
The Ghost Trap: Хуучин гэрээ дээр зөвхөн мэдээлэлгүй жижиг арилжаачид л үлддэг. Энэ үед Tape хоосорч, үнийн хөдөлгөөн ямар ч логикгүй болж, таныг "урхиддаг".
Rollover үеэр амжилт гаргах "Пүрэв гарагийн дүрэм"
Яг хэзээ, хэдний, хэдэн цагт шинэ contract-руу шилжих вэ? Та хоцрохгүй байхын тулд дараах хоёр техникийг "радар" болгон ашиглаарай.
1. Volume Crossing (Эзлэхүүний шилжилт) - Алтан дүрэм
Та механикаар календарь харах биш, Volume-ийг харах ёстой.
Дүрэм: Шинэ гэрээний арилжааны эзлэхүүн (Volume) нийт эзлэхүүний 60-70%-д хүрэх эгзэгтэй мөчид та хуучин гэрээг бүрмөсөн мартаж, шинэ рүү шилжих хэрэгтэй.
2. Volume Flip (Эзлэхүүний эргэлт) - Радар
Зах зээлийн хөрвөх чадвар хаашаа шилжиж байгааг 'Volume Flip' ашиглан мэдэх боломжтой. Энэ нь шинэ гэрээний захиалгын ном (Order Book) илүү "зузаан", хөдөлгөөн нь илүү эрүүл болж эхлэхийг хэлнэ.
Санамж: Монголын цагаар (UTC+8) NY pre-market Пүрэв гарагийн шөнө 20:00 - 23:00 цагийн хооронд таардаг. Энэ бол таны бэлэн байх ёстой "Switch Window" юм.
🤔Дүгнэлт:💡
Алтны гэрээ солигдох эгзэгтэй мөчид 'Volume' хэрхэн шилждэгийг мэдсэнээр та зах зээлээс хоцрох биш, харин түрүүлж алхах болно. Дахин хэзээ ч "Ghost Trap"-д битгий ороорой!
Хэрэв танд эдгээр урьдчилан сэргийлэх дүрмийг илүү дэлгэрэнгүй мэдмээр байвал миний Gemini-тай харилцсан (front) нууцуудыг доорх линкээр ороод сонирхоод үзээрэй:
Кэкэ гоё copywriting тай бичие гэсэн их цаг орох бололтой. Унтах гээд яараад ойлгомжгүй цөөхөн зураг , болхидуу зүйл бичсэн бол хүлцэл бичье.
Хүндэтгэн уншсан та бүхэн үнэхээр баярлалаа
like дарж энэ сонирхолтой сэдэв дээр санал бодлоо хуваалцаарай
Бас иймэрхүү зүйл бичиж буй залуусынхаа comment хэсэг W эсвэл М гэж бичээрэй 🦅 эможи үлдээгэрэй
🕊️"Чаддагаа тултал хий
Чадахгүйгээ суртал хий
Зөвхөн хичээж буйд нь биш
Бүтээхийн тулд хийж оролдож яваад нь л амжилт гэж байдаг"
Шинэ долоо хоногийн арилжаанд нь өндөр амжилт хүсье залуусаа.🚀🌻🦅🚀