Ойрдоо энэ талаар бичээгүй байна. Одоо хуучин шигээ 7н хоногтоо тогтмол бичээд явах гэж хичээнээ.
Боломж бий болох тухай ...
Арилжаан дээр боломж бүр хүн бүрт харилцан адилгүй байдаг ба энэ нь таныг хэр их хугацаа зарцуулсан гэдгээс эхлээд ямар арга барил ашигладаг, ямар мэдээлэлд ойр байгаагаас хамаарч өөр өөр байдаг. Гэвч боломж гэх зүйлыг хүн зүгээр суугаад гаргаж ирдэггүй ба үүний цаана маш их хөдөлмөр, тэвчээр, мэдлэг, чадврын үндсэн дээр бий болдог зүйл билээ. Жишээ:
Манай Rhytmicst буюу Өсөхөө маань байна. NQ нь их уналт болон үүний дараа өсөх өсөлтийг сүүлийн 5,6 сарын турш ярьж, хэлж, үүндээ бэлдсэн байдаг. Энд арилжаа хийгээгүй байж болох ч тухайн боломжийг үүсгэх гэж эртнээс маш сайн төлөвлөсөн зүйл байдаг гэдгийг харж болно.
Жишээ нь спорт дээр гэвэл:
Том тамирчид сүүлийн мөчид багаа ялалтанд хөтлөх хүн нь үргэлж болдог. Яагаад тэр хүмүүс бусдаас илүүг хийж тэр багийг амжилтанд хүргэдэг шалтгаан нь түүнд бусдаас илүү бэлтгэлжилт, сахилга бат, дүрэм гэх мэт олон зүйл байдаг ба үүний нөгөө тал болох зугаа цэнгэл, гэр бүлийн аялал, тэмдэглэлт өдөр гэх мэт зүйлыг орхин боломжоо бүтээхийн төлөө шаргуу хөдөлмөрлөдөг билээ. Хэрэв чи өнөөдөр хичээж байвал боломж удахгүй ирэх болноо. Тиймээс тасралтгүй хичээх нь чухал буй.
Суусан цэцэнээс явсан тэнэг дээр ...