1. Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ?
Би сая сарын өмнө "Хүн буюу бид" номыг уншиж дуусаад энэ талаар сонирхож судалж эхэлсэн. Би өөрийн хийж буй зүйлсийнхээ утга учрыг гүнзгий ойлгохыг хүсдэг хүн. Гаднаас харахад л амжилттай харагдах биш, дотроосоо жинхэнэ утга учиртай амьдрахыг эрэлхийлдэг учраас орж ирсэн. Цаашлаад ижил төстэй үнэт зүйл, ижил гүн гүнзгий асуултуудыг тавьдаг хүмүүстэй холбогдохыг хүссэн.
2. Таны амьдралын туйлын зорилго юу вэ?
Санхүүгийн эрх чөлөөтэй болж, гэр бүлээрээ дижитал номад болох.
3. Таны овог, нэр, хүйс юу вэ?
Батмөнх овогтой Сайнбаяр. Эрэгтэй. Бичгэн таниулгад нэрээсээ илүү үйлс нь хүнийг таниулдаг гэж бодогддог.
4. Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ?
Уул уурхайн салбарт сүүлийн 12жил автоматикийн инженерээр ажиллаж байгаа.
Digital маркетинг, тодруулбал Local SEO чиглэлээр ажилладаг. Одоо хоёр сайтаа органик хандалттай болгоод PPC системтэй холбож сарын $3,000 орлого олох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хажуугаар нь MERN stack болон Flutter-аар хөгжүүлэлт сурч байна. Forex мөн судлаж явна.
5. Та ямар хоббитой вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Шинэ зүйл сурах, судлах нь надад хобби мөн ажил хоёулаа. Кодчилол, SEO туршилт хийх, Forex-ийн стратеги судлах — эдгээр нь чөлөөт цагийн хийх зүйлс маань. Мөрөөдлийн самбараа харж, төлөвлөгөөгөө нарийвчлах сайжруулах г.м.
6. Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ?
Анх удаа өөрийн гараар хийсэн сайтаасаа мөнгө олж үзсэн мэдрэмж буюу органик хандалт ирж эхэлсэн тэр мөч. Дэлхийн нөгөө талаас нэг хүн миний бичсэн контентыг уншиж байна гэдэг бодол — энэ бол бяцхан боловч намайг хамгийн их урамшуулсан дурсамжуудын нэг.
7. Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ?
Хамгийн хэцүү нь хичнээн хичээж ч тэр үеийн нөхцөл байдал дэмжихгүй байсан үе. Гэхдээ тэр үеэс надад нэг зүйл тогтсон: нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээх биш, нөхцөл байдлаа өөрчлөх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг сурсан. Тэр хэцүү үе байгаагүй бол өнөөдрийн тодорхой зорилготой би байхгүй байх.
8. Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад?
Миний хань тэр хүний төлөө, тэр хүнтэй хамт бүтээхийн тулд энэ бүхнийг хийж байгаа учраас хамгийн чухал. Мөн намайг шаардлагатай үедээ дэмжсэн хүмүүс тэд надад итгэсэн, тэр итгэл л намайг урагш явуулсан.
9. Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчмууд юу вэ?
Системтэй байх, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж болохгүй урд байрлах амаа биш хойно байрлах чихээ буюу дотоод хүнээ сонсож байж шийдвэр гаргах, тодорхой төлөвлөгөө, тооцоолол дээр тулгуурлах.
Бүтэлгүйтэл бол мэдээлэл, зогсоох шалтгаан биш, залруулах дохио.
Нэгэн зэрэг олон зүйл хий, гэхдээ нэг зүйлд фокустай байх нь чухлийг — гэсэн ч би SEO, код, Forex гурвыг зэрэг явуулж байгаа ч тухайн өдрийн нэг тэргүүлэх зорилго заавал байна.
10. Энэхүү нийгэмлэгээс та юуг хүсэж хүлээж байна вэ?
Шударга яриа. Гоёмсог биш, жинхэнэ туршлагаа хуваалцдаг хүмүүс. Алдаагаа нуудаггүй, сургамжаа хуваалцдаг орчин. Цаашлаад өөрийн дотоод ертөнцөө илүү сайн таних, ойлгоход туслах үзэл бодол, хэлэлцүүлэг.
11. Та энэхүү нийгэмлэгт юуг өгч, яаж нөлөөлж чадах вэ?
Практик туршлагаа — SEO, digital орлого олох талаар бодит тоо, бодит үр дүнгээрээ хуваалцаж чадна. Мөн зорилготой, тооцоотой амьдардаг хүний өнцгөөс харсан дотоод оршихуйн тухай яриа өрнүүлж чадна гэж боддог.
12. Гишүүдэд зориулсан ерөөл, талархал, ирээдүйн хүсэл
Энэ нийгэмлэгт ирсэн бүх хүн ямар нэг хайлт хийж байгаа хүн гэж бодож байна, амьдралынхаа утгыг, өөрийнхөө гүнийг, эсвэл зүгээр л ойлгодог хүмүүсийг. Тийм хайлт хийж байгаа хүн бүрт хүндэтгэл илэрхийлмээр байна.
Ирээдүйд энэ нийгэмлэг хүн бүр нөгөөгөөсөө суралцаж, дотоод болон гаднах амьдралынхаа тэнцвэрийг олдог газар болоосой гэж хүсэж байна. Шаардлагагүй байдал биш жинхэнэ бие биеэ ойлгодог хамт олон.
Бүгдэд нь өөрийн хайж буй зүйлийг олох ерөөл хүсье.