Өглөө сэрэхэд л, цангаа тайлаад ус уухад л, биеэ засахад л, нүүрэн дээр гарсан батгаа шахахад л, хатсан шархны тавыг хуулахад л, шүдээ угаахад л, шүршүүрт ороход л, хувцсаа өмсөхөд л, зүгээр л нарыг харахад л, зүүдний тухай бодоход л, ороо хураахад л, гэрээ цэвэрлэхэд л, хоол үнэртэхэд л, идээд суухад л, инээмсгэлэхэд л, аягаа угаахад л, амраад хэвтэхэд л, дургүй бүхнийг хаяхад л, дуртай дуугаа сонсоход л, салхи сэвэлзэхэд л, цас шажигнахад л, хүүхдүүд шуугилдахад л, хөгшид инээлдэхэд л, дотны найзуудтайгаа ярихад л, доторх бүхнээ уудлахад л, хайргүй хүмүүсээс холдоход л, хайртай бүхнээ харахад л, оройн наран жаргахад л, орондоо ороод хэвтэхэд л......
Аз жаргал мэдрэх Мянган шалтгаан байхад богинохон энэ амьдралдаа болж өгвөл битгий гуниглаарай! 🕊❤️🕊