1.Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ?
Гэв гэнэт миний чатанд ороод ирсэн. Яг хэрэгтэй үедээ намайг чиглүүлэхээр 🙏🙏🙏
2.Таны амьдралын туйлын зорилго юу вэ?
Энэ ертөнцөд яах гэж юуг ойлгох гэж ирсэн түүнийгээ ойлгож хүлээн зөвшөөрч цаашаа өсөж хөгжих
3.Таны овог, нэр, хүйс юу вэ? (нас-заавал биш)
Батбаярын Отгонцэцэг гэдэг Эмэгтэй 25настай
4.Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ?
Уртын дуучин мэргэжилтэй бүсгүй шүү 👑
5.Та ямар хоббитой вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Дасгал хөдөлгөөн хийх дуртай. Мэдээж урлаг уран сайхандаа дуртай.
6.Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ?
Анх үрийнхээ уйлах дууг сонссон тэр хором мөч хамгийн гайхалтай байсан
7.Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ?
Одоогоор хэцүү санагдаж байгаа зүйл алгаа. Яагаад гэвэл тэр үедээ даваад туулаад өнгөрсөн болохоор
8.Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад?
Хамгийн түрүүнд гэр бүл минь чухал
9.Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчмууд юу вэ?
Бусдад төвөг удах дургүй 🙌 Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг байх
10.Энэхүү нийгэмлэгээс та юуг хүсэж хүлээж байна вэ?
Дотоод эрчимээ улам гүнзгий мэдэрч хүч авж урагшлах хүсэлтэй байна
11.Та энэхүү нийгэмлэгт юуг өгч, яаж нөлөөлж чадах вэ?
Эерэг хандлага өгж чадах байх
12.Энэхүү нийгэмлэгийнхээ гишүүдэд чин сэтгэлээсээ хүсэж буй ерөөл, талархаж буй зүйлсээ бичнэ үү. Ирээдүйд энэхүү нийгэмлэгээ ямар болоосой гэж хүсэж байгаагаа хуваалцана уу.
Улам өргөжин тэлж олон хүмүүс өөрийн дотор ертөнцтэйгөө танилцаасай гэж хүсэж байна. Энэ хүртэл анхааралтай уншсан та үнэхээр хөөрхөн шүү 🫶 амжилт амар амгаланг хүсье ❤️