Art by Mongolians - We run Art Club in Ulaanbaatar
Манай “Хамтдаа зурах” клуб нь хүүхэд, өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан бүтээлч орчин бөгөөд хүн бүр өөрийн сонирхол, түвшин, хурдад тохируулан зураг зурж, ур чадвараа хөгжүүлэх боломжтой хөтөлбөр юм.
🎨 Клубын онцлог
• Мэргэжлийн зураач багш суралцагч бүрийн сонирхол, хэрэгцээ, түвшинд тохируулан ганцаарчилсан чиглүүлэг өгч ажиллана.
• Зураг зурах арга техникээс гадна өнгөний онол, ажиглалт, дүрслэх сэтгэлгээ, төвлөрөл, төлөвшил, гоо зүйн мэдрэмж, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд анхаардаг.
• Нэг ээлжид хамгийн ихдээ 12 суралцагч хамрагддаг тул багш суралцагч бүртэй хүрч ажиллах боломжтой.
• Хичээлийн дундуур амарч, чөлөөтэй байх зориулалттай амрах өрөөтэй.
• Худалдан авсан эрхээ өөрийн боломжтой өдрүүдэд уян хатан ашиглах боломжтой.
🌿 Бид танд цэвэр, тайван, урам зоригтой орчинд бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, зураг зурах ур чадвараа ахиулахад туслахдаа баяртай байх болно.