Манай “Хамтдаа зурах” клуб нь хүүхэд, өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан бүтээлч орчин бөгөөд хүн бүр өөрийн сонирхол, түвшин, хурдад тохируулан зураг зурж, ур чадвараа хөгжүүлэх боломжтой хөтөлбөр юм.
🎨 Клубын онцлог
• Мэргэжлийн зураач багш суралцагч бүрийн сонирхол, хэрэгцээ, түвшинд тохируулан ганцаарчилсан чиглүүлэг өгч ажиллана.
• Зураг зурах арга техникээс гадна өнгөний онол, ажиглалт, дүрслэх сэтгэлгээ, төвлөрөл, төлөвшил, гоо зүйн мэдрэмж, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд анхаардаг.
• Бүх зургийн материал, хэрэгслийг студи бүрэн хангана.
• Нэг ээлжид хамгийн ихдээ 12 суралцагч хамрагддаг тул багш суралцагч бүртэй хүрч ажиллах боломжтой.
• Хичээлийн дундуур амарч, чөлөөтэй байх зориулалттай амрах өрөөтэй.
• Худалдан авсан эрхээ өөрийн боломжтой өдрүүдэд уян хатан ашиглах боломжтой.
🖌️ Хичээл хэрхэн явагддаг вэ?
Хүүхдүүд өөрийн сонирхол, төсөөллөөрөө зураг зурж байх үед багш нь тухайн хүүхдийн түвшинд тохирсон техник, өнгөний мэдрэмж, дүрс байгуулах арга барилыг зааж чиглүүлдэг.
Зарим тохиолдолд хуулбар зураг ашиглан өнгөний онол, зохиомж, гэрэл сүүдэр зэрэг дүрслэх урлагийн үндсэн ойлголтуудыг сонирхолтой байдлаар эзэмшүүлдэг.
Нэг удаагийн 3 цагийн хичээлээр хүүхэд дунджаар 3–5 зураг зурдаг бол том хэмжээний канвасан бүтээлүүдийг 2 ба түүнээс дээш өдөр үргэлжлүүлэн хийж дуусгах нь түгээмэл байдаг.
🕒 Цагийн хуваарь
Студи өдөр бүр 11:00–19:00 цагийн хооронд ажиллаж байна.
Та 17:00 цагаас өмнө хүссэн үедээ ирж хичээлээ эхлүүлэх боломжтой.
💰 Сургалтын төлбөр
• Нэг удаагийн оролт (3 цаг) — 60,000₮
• 8 удаагийн эрх — 424,000₮
• 16 удаагийн эрх — 632,000₮
• 36 удаагийн эрх — 1,296,000₮
🌱 8 удаагийн эрхээр юу сурах вэ?
8 удаагийн хугацаанд хүүхэд зураг зурах үндсэн ур чадварууд болох:
✓ Ажиглалт
✓ Дүрс байгуулах
✓ Өнгөний зохицол
✓ Зохиомж
✓ Будгийн техник
✓ Өөрийн санааг дүрслэх чадвар
зэрэг чадваруудаа үе шаттайгаар хөгжүүлдэг.
Мөн суралцагч бүрт хувийн хавтас нээж, бүтээлүүдийг нь хадгалдаг тул эцэг эхчүүд хүүхдийнхээ ахиц дэвшлийг бодитоор харах боломжтой.
Хөтөлбөрийн төгсгөлд хүүхэд өөрийн бүтээлүүдээ А3 хэмжээтэй хавтастайгаар авч явдаг бөгөөд энэ нь тэдний хөдөлмөр, ахиц дэвшлийн сайхан дурсамж болдог. 🎨✨
📍 Хаяг
ХУД, 18-р хороо, Гэрлүг Виста хотхон, 58/6-202
(Хан-Уул дүүргийн E-Mart-ын урд)
📘 Facebook:
Content Linked Facebook хуудас
💳 Төлбөр төлөх данс
Хаан банк
Тэгшжаргал
MN460005005073036322
Гүйлгээний утга: Хүүхдийн нэр, утасны дугаар
🌿 Бид танд цэвэр, тайван, урам зоригтой орчинд бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, зураг зурах ур чадвараа ахиулахад туслахдаа баяртай байх болно.