Comfy Lashes Academy
Comfy Lashes Academy нь сормуус урлалыг анхан шатнаас эхлэн системтэйгээр суралцахыг хүссэн хүмүүст зориулсан онлайн сургалт юм.
Энэхүү сургалтаар та сормуус урлалын суурь ойлголт, багаж материалын сонголт, isolation, placement, direction зэрэг үндсэн техникүүдийг алхам алхмаар суралцах болно.
Мөн нүдний хэлбэр тодорхойлох, mapping хийх, төрөл бүрийн эффектүүд бүтээх, үйлчлүүлэгчтэй зөв харилцах, үйлчилгээний зөвлөгөө өгөх зэрэг бодит ажилд шаардлагатай ур чадваруудыг эзэмшинэ.
Сургалт нь видео хичээл, практик даалгавар, Community дэмжлэг болон шаталсан сургалтын системтэй. Сурагчид онол болон практик шалгалтаа амжилттай өгснөөр дараагийн шатны сургалтад шилжих боломжтой.
Манай зорилго бол зөв техник, аюулгүй ажиллагаа, чанартай ур чадварыг эзэмшүүлж, өөртөө итгэлтэй lash artist бэлтгэх юм.