AI Reels Bootcamp нь анхан шатнаас эхлэн хиймэл оюун ухаан ашиглан зураг үүсгэх, бичлэг болгох, яриулах, Reels контент бүтээх чадварт 30 хоногт алхамчилж сургах практикт суурилсан сургалт юм.
Энэхүү сургалт нь:
• AI, контентын анхан шатны ойлголтгүй хүмүүст
• Камераас айдаг, нүүрээ харуулахгүй контент хийхийг хүсдэг хүмүүст
• Reels хийж сурмаар байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй хүмүүст зориулагдсан.
Та сургалтад нэвтэрсэн өдрөөсөө эхлэн 30 хоногийн хугацаанд хичээлүүдийг үзэж, практик даалгавруудыг гүйцэтгэх боломжтой. Хугацаа дуусмагц сургалтын хандалт хаагдана. Мөн суралцаж байх хугацаандаа энэхүү сургалтыг бусдад санал болгож, аффилейт эрхээр дамжуулан нэмэлт орлого олох боломж нээгдэнэ.
30 хоногийн дараа та:
• AI ашиглан дүр үүсгэх, контент санаа гаргах
• Бичлэг болгох, яриулах
• Reels-д тохирсон script, caption бэлдэх
• Өөрийн контент бүтээх системээ бүрдүүлсэн байна.
Энэ сургалт ид шид амлахгүй. Харин 30 хоногийн хугацаанд идэвхтэй оролцож, хэрэгжүүлсэн хүнд бодит ахиц, бодит үр дүн өгнө.