Сайн байцгаана уу? Намайг Пүрэвсүхийн Энх-Үжин гэдэг. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал сургуулийн 12а ангийн сурагч. Өөрийн мэргэжилдээ тааруулж сонгосон ЭЕШ өгөх хичээл маань - Математик - Нийгэм судлал - Англи хэл Голчлох хичээл болох Математикаар 700+ оноо авах зорилготой. Бусад хоёр хичээлээр 600 давах зорилготой. Яагаад ЭЕШ-д 700+ оноо авахыг хүсэж байна вэ гэвэл , хүссэн сургуульдаа саадгүй орж хүссэн мэргэжлээрээ сонгон суралцаж аль болох өндөр оноогоор тэтгэлэг авах зорилготой. Би ЭЕШ-д бэлдэхдээ өдрийн цагийн хуваариас шалтгаалан - Хичээлийн өдрүүдэд 3-4 цаг - Амралтын өдрүүдэд дундаа 20-30 минутын амралттай 12-18 цаг хүртэл бэлддэг. Ирээдүйд сонгох мэргэжил гэвэл Санхүү, Эдийн засагч болно.