Олон хүүхдэд эрдэм ном зааж, сэтгэл зүрхээ зориулан цаг наргүй ажиллаж байсан өдрүүд маань өөрөө өөрийгөө хорлож байснаа ухаарсан чинь ээ бурхан минь гэж ... Сайн багш байх гэж, шилдэг байх гэж, хамгийн сайн нь байх гэж 13 жил хичээж амьдарсан амьдрал цаг хугацаа энерги минь ээ бурхан минь гэж ... Хайран цаг хугацаа, энерги, эрч хүч, сэтгэлгээ минь. Өдийг хүртэл хуримтлуулсан ТУРШЛАГУУДАА тавьж явуулах аялалаа үргэлжлүүлье Хайрцагласан сэтгэлгээ рүү галзуу юм шиг зорьж орсон байна. Одоо үүнийгээ буцаагаад ЗАД ЦОХИХ ЭР ЗОРИГ, УХААН, ДОТОР ХҮНИЙ ХҮЧ минь ямар агуу вэ? Дотор хүндээ талархаад баршгүй нээ. Системээс гарах нь тодорхой, цаг хугацааны л асуудал үлдлээ. Миний мэдэх 3 үеийн системийн боолын амьдралыг нүдээрээ харж өссөн. Би системээс гаргах учиртай ирсэн сүнс бололтой. АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ