Activity
Mon
Wed
Fri
Sun
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
What is this?
Less
More

Memberships

35 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Сайн уу хайруудаа❤️
Хүн бүр амьдралд үлдэх гэж ирдэггүй. Зарим нь чамд хайр гэж юу болохыг ойлгуулах гэж ирдэг. Зарим нь өөрийнхөө болоод чиний үнэ цэнийг мэдрүүлэх гэж ирдэг. Бас зарим нь өөрийгөө алдах ямар мэдрэмж байдгийг хүртэл ойлгуулаад явдаг. Хамгийн том алдаа бол хүнийг өөрчлөгдөнө гэж хүлээх биш, өөрийгөө алдсаар байгаагаа анзаарахгүй байх юм. Нэг л өдөр чи өөрийнхөө инээмсэглэлийг алдаж, үргэлж тайлбарлаж, зөвтгөж, уучилж, хүлээдэг хүн болсон байвал тэр харилцаа чамайг дүүргэхээ больжээ гэсэн үг. Жинхэнэ хайр чамайг өөрөөс чинь холдуулахгүй. Харин өөртөө улам ойртуулдаг. Илүү итгэлтэй, илүү амгалан, илүү гэрэлтэй болгодог. Хэн нэгэнд таалагдахын тулд дүр эсгэх шаардлагагүй, алдаа гаргалаа гээд хайр нь багасахгүй, амжилттай байлаа гээд атаархахгүй харилцаа л хүнийг дотроос нь эдгээдэг. Зөв хүнтэйгээ учирсан үед чи үргэлж батлах гэж яарахгүй. Өөрийгөө хамгаалж ярих ч хэрэггүй. Чиний үнэ цэнийг өдөр бүрийн үйлдлээр мэдрүүлдэг болохоор үг бага, итгэл их байдаг. Нас ахих тусам хүмүүс сайхан ярьдаг хүнийг биш, амласнаа хийдэг хүнийг үнэлж эхэлдэг. Том мөрөөдөл ярьдаг хүнийг биш, хүнд үедээ ч зан чанараа алддаггүй хүнийг дэргэдээ үлдээдэг. Амьдралын хамгийн том тансаглал бол сэтгэлээ үргэлж хамгаалах шаардлагагүй, тайван байж чаддаг хүнтэй хамт алхах юм. Өөрийгөө хайрладаг хүн ганцаараа үлдэхээс айдаггүй. Учир нь ганцаардал биш, буруу хүний дэргэд өөрийгөө алдах нь хамгийн хүнд зүйл гэдгийг ойлгосон байдаг. Тиймээс ч чиний амьдралд орж ирэх хүн амар амгаланг чинь нэмэхээс биш, булаах эрх хэнд ч байхгүй.
4 likes • 10d
Баярлалаа❤️
Сайн уу хайруудаа❤️❤️❤️
Эрэгтэй хүн болгон эрхэлж чаддаггүй. Тэд ч бас ядардаг. Тэд ч бас гунигладаг. Тэд ч бас хэн нэгний мөрөн дээр хэсэгхэн ч болов бүх ачаагаа тавимаар санагддаг. Гэхдээ ихэнх эрчүүдэд "чи хүчтэй байх ёстой" гэсэн үг багаасаа суучихсан байдаг болохоор сул талаа харуулахаас илүү дотроо хадгалж сурсан байдаг. Хамгийн чанга хатуу эр хүн хамгийн ихийг нууж явах үе ч байдаг. "Зүгээр ээ" гэж хэлэх бүрдээ үнэхээр зүгээр байдаггүй. Зүгээр л бусдад төвөг болохыг хүсдэггүй. Эр хүн үргэлж хамгаалагч байх албагүй. Зарим өдөр өөрийг нь ч бас тэврээд, "Чи өнөөдөр их ядарсан байна" гэж нэг л удаа анзаардаг хүн хэрэгтэй байдаг. Учир нь анзаарагдах мэдрэмж хайрлуулахтай адил үнэ цэнтэй. Эрэгтэй хүн эрхлэхдээ хүүхэд шиг болдог. Итгэдэг хүнийхээ дэргэд л хамгаалалтаа буулгаж, санаа амар инээж, дуугүй сууж, юу ч тайлбарлахгүйгээр өөрөөрөө байж чаддаг. Тэр эрхлэлт нь сул дорой биш, харин итгэлийн хамгийн том илэрхийлэл юм. Эр хүнээс зөвхөн хүчийг нь авч болохгүй. Сэтгэлийг нь ч бас сонсож сур. Тэгвэл тэр чамд зөвхөн түшиг биш, бүх амьдралаараа түшиглэх хүн болж чадна.
3 likes • 10d
❤️💙
Сайн уу хайруудаа🌏🙏❤️
Таны хойш нь тавьдаг, дараа нь больё гэхэд хүргэдэг 3 зүйл, бодол, үзэл чинь юу байна?
3 likes • 14d
yadarsan, setgel sanaa tawgui, sonirxolgui ued
Амар сайхан уу хайруудаа❤️🙏
Сэтгэл нь ариун Санаа сэдэл нь цэгцтэй Оюун ухаан нь тунгалаг Орчлон харах мэлмий нь хурц байг ээ Энэ постыг харсан цаг мөч нь амьдралынхаа аз, хайр, хүч бүхэн нь ирж өөдөө урагшлаарай. Бүгдэд нь амжилт хүсье🙏❤️🌕
2 likes • 15d
❤️
Сайн уу хайруудаа🥰❤️
Таны хамгийн байх дуртай, гоё газар тань юу вэ?
3 likes • 21d
Ger, Baigali & taniig sonsdog xun
1-10 of 35
@nyamsuren-tumurbaatar-9822
🌷❤️

Active 8d ago
Joined Apr 7, 2026