Үдийн мэндээ. Өнөөдөр 6с боссон. Шөнө утас унтарчихаж. Тэгээд нар нэлээд гарсан болохоор нь зөндөө унтчихсан бна гээд сэрээд утсаа залгаад харсан чинь 6 болж байсан. Босоод 100н үсрэлтээ хийгээд, шүдээ угааж 1 аяга усаа залгилж уугаад, инулинтай эслэгтэй усаа уусан. 1 цаг алхсан. Алхангаа зоригжуулалтаа хийсэн. Баярлалаа, тэнгэрийн ивээл гэсэн 2 дуугаа, эрүүл мэндийн ерөөлөө, өөрийнхөө voice хийсэн бататгалаа сонссон.