Activity
Mon
Wed
Fri
Sun
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
What is this?
Less
More

Memberships

144 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Сайн уу хайруудаа❤️❤️❤️
Гэр бүл гэдэг зөвхөн нэг дээвэр дор хамт амьдрахыг хэлдэггүй. Юу ч болсон бай өдөр бүр бие биенээ дахин дахин сонгохыг хэлнэ. Хайр анхандаа сэтгэл хөдөлгөдөг, оргилсон байж болно. Харин гэр бүлийг удаан авч явдаг зүйл нь зөвхөн хайр, гал халуун байдал биш, хүндлэл, ойлголцол, тэвчээр, ухаарал, зориг ч бас хамгийн чухалд тооцогдоно. Нэг нь алдаа гаргасан үед нөгөө нь яллах биш түшдэг. Нэг нь ядарсан үед нөгөө нь хүч болдог. Нэг нь бүдэрсэн үед нөгөө нь гараас нь татаж босгодог. Ингэж л "би" гэдэг үг аажмаар "бид" болдог. Гэр бүлд хэн нь зөв байх нь тийм ч чухал биш. Хэн нь харилцаагаа аварч үлдэхийг илүү хүсэж байна вэ гэдэг л чухал. Өдөр бүрийн жижигхэн үйлдлүүд гэр бүлийг аварч бүтэн болгодог. Өдөр бүр харилцаагаа сэргээхийг хүсэх чин хүсэл байгаа эсэх нь ч бас чухал. Тиймээс үүнд хувь хүний хариуцлагатай, тууштай, зарчимч байдал ч чухал үүрэгтэй байдаг. Ажилдаа явахаасаа өмнө тэврэх. Өдөр "Хоолоо идсэн үү?" гэж асуух. Орой гэртээ ирээд гар утсаа хэсэг тавиад хамтдаа ярилцах. "Баярлалаа." "Уучлаарай." "Чамаараа бахархаж байна." Эдгээр үгсийг хэлэхээ болих үед гэр бүлийн халуун дулаан байдал аажмаар хөрж эхэлдэг. Хүүхэд эцэг эхийнхээ хэлсэн үг сургаалаар биш, хоорондоо хэрхэн харилцаж байгаагаас л харж, хүмүүжиж гэр бүлийг тэгж зураглаж өсдөг. Тиймээс хамгийн том өв хөрөнгө нь эд хөрөнгө биш. Харин хайр, хүндлэл, халамж, аюулгүй, эерэг мэдрэмжээр дүүрэн гэр орон юм. Жаргалтай гэр бүл гэдэг асуудалгүй гэр бүл биш. Харин асуудал гарсан ч нэг нэгнийхээ эсрэг биш, нэг талд нь зогсож чаддаг гэр бүл юм. Гэр бүл бол өдөр бүрийн усалгаа арчилгаагаар сэргэдэг анхаарал ихтэй зүйл учраас хайхрамжгүй өнгөрөөсөн хором бүрээс их зүйл алдагдсан байдаг.
❤️❤️❤️
Сайн уу хайртуудаа❤️
Өнөөдөр бүх зүйл нь бүтэх болтугай🥰❤️🙏
❤️❤️❤️
Сайн уу хайруудаа❤️
Нэгэн шавь багшаасаа: — "Би яагаад амжилтад хүрч чаддаггүй юм бол?" гэж асуужээ. Багш түүнийг голын эрэг дээр дагуулан очоод ус руу хамт орсон байна. Гэнэт шавийн толгойг усанд хүчтэй даржээ. Шавь амьсгаа авах гэж тэмцэж, бүх хүчээрээ дээш гарахыг оролдов. Эцэст нь багш суллахад шавь шуналтайгаар агаар сорж эхэлжээ. Багш инээмсэглэн: — "Чи усан доор байхдаа юуг хамгийн их хүссэн бэ?" гэж асуув. — "Зөвхөн амьсгал авах." гэж шавь хариулав. Тэгэхэд багш: — "Амжилтыг яг тэр амьсгаа шигээ хүсдэг өдөр чи зорьсон бүхэндээ хүрч эхэлнэ." гэж хэлжээ. ✨ Амжилт бол азтай хүмүүсийн шагнал биш. ✨ Бууж өгөөгүй хүмүүсийн үр дүн. ✨ Өдөр бүр хийсэн жижиг алхмууд эцэстээ хамгийн том ялалтыг бүтээдэг. Өнөөдөр чиний хийсэн өчүүхэн мэт санагдах нэг алхам маргаашийн чинь хамгийн том бахархал болж магадгүй. 💛
❤️❤️❤️
Сайн уу хайруудаа❤️
🌙 Хятадын нэгэн эртний домогт ингэж өгүүлдэг. Нэгэн өндөр уулын оройд олон зуун жилийн настай хулс ургаж байжээ. Хажууд нь жижигхэн ойм мод байсан бөгөөд тэр өдөр бүр хулсыг шоолон: — "Чи ийм олон жил ургасан мөртлөө над шиг өтгөн мөчиртэй ч биш, сүрлэг ч биш юм." гэдэг байв. Харин хулс юу ч хэлдэггүй байлаа. Нэгэн өдөр хүчтэй хар салхи дэгдэв. Бардам ойм мод салхитай тэмцэж, хугаран унажээ. Харин хулс салхины аясаар бөхийж, шуурга намдмагц дахин эгц босов. Тэр үед уулын өвгөн ингэж хэлжээ. "Амьдралд хамгийн хүчтэй нь хамгийн хатуу хүн биш. Харин нугарч чаддаг мөртлөө хэзээ ч хугардаггүй хүн юм." Хүн бүр чамайг ойлгох албагүй. Хүн бүр чамайг үнэлэх ч албагүй. Гэхдээ чи өөрийн үнэт зүйлээ алдахгүй байх нь хамгийн чухал. Заримдаа ухрах нь ялагдал биш. Чимээгүй байх нь ч сул дорой байдал биш. Мөн хүлээх нь цаг алдсан хэрэг биш. Учир нь байгаль хүртэл улирлаа хүлээж цэцэглэдэг. Хугацаа нь болоогүй зүйл хүчээр бүтдэггүй. Харин цаг нь ирэхэд хэн ч зогсоож чаддаггүй.
itgel naidwar uram zorig hairldagt tanid bayrlalaa ❤️❤️❤️
Сайн уу хайруудаа❤️🙏
🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе! 🇲🇳 Хөх мөнх тэнгэр ивээж, Хөрст алтан дэлхий түшиж, Хийморь лундаа өөдөө байж, Хүсэл мөрөөдөл бүхэн тань биелэх болтугай. Айл бүхэнд аз жаргал инээмсэглэл бялхаж, Амьдрал бүхэн амар амгалангаар дүүрч, Ажил үйлс тань арвижин дэлгэрч, Алтан жолоо нь үргэлж зөв зүгт хөтлөх болтугай. Морь нь хурдан, Бөх нь хүчтэй, Сум нь мэргэн, Төр нь төвшин, Түмэн олон нь эв найрамдалтай байж, Эх орон минь мөнхөд мандан бадрах болтугай. 🇲🇳❤️ Дэнж хотойтол сайхан наадаж, дэлгэр сайхан зуныг өнгөрүүлээрэй! 🌿✨
сайхан наадацгаагаарай ❤️❤️❤️
1-10 of 144
@altangerel-enkhjargal-1666
altnaa

Active 21h ago
Joined Apr 19, 2026