Activity
Mon
Wed
Fri
Sun
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
What is this?
Less
More
18 contributions to Өглөөний гайхамшиг
Шинэ дадал
Англи хэлний хичээлээ үзэж эхлээд 4 хоног өнгөрчээ. Би өмнө чухам олон цагаар давтана гээд төлөвлөгөө гаргадаг байсан. Тэгсэн хэрнээ төвөгшөөгөөд огт эхлүүлээгүй шүү! “Дадлын систем” хичээлийг үзээд багаар эхлэх хэрэгтэйг сайтар ойлгосон. Өдөрт 30 минутаар хэлээ давтаж байгаа, хэрэв залхуурах гээд байвал “Өө 30-хан минут шүү дээ! юухан байхав гэж өөртөө сануулдаг. Хичээлдээ дурлаад цагаа ч анзаараагүй тохиолдол бас гарсаан. Хэлээ сайжруулах зөвлөгөө болон урам зориг авсан бичлэгээ хуваалцаж байна. Сонирхоод үзээрэй 🤗 https://youtu.be/ETA5qpCyedI?si=nAXyyMs5wKl6Fqq_
☀️ Өнөө өглөө | Өдөр 10 (8/10)
⏱️ Боссон цаг: … 🌱 Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс …
3 likes • 2d
Өглөөний мэнд, 5 цагт боссон. Ө/Г дадлуудаа хэрэгжүүлж, шинэ дасгал шинэ ном эхлүүллээ. Дадлуудаа хийсний дараа цитрон зөгийн балтай цай уух дуртай. Бараг л шагнал минь болдог доо✨
Аялал үргэлжилсээр…
Би анх ууланд гарахдаа бороотой өдрийн манантай зураг хараад тэр үзэмжийг нүдээр харахын тулд явж байсан юм л даа. Бороо шивэрсэн өдөр байсан тул өтгөн манантай ч таарсан, ганцаараа явсан болохоор сүүлдээ айгаад уулнаас хурдхан буусан гээч. Хэд хоногийн өмнө хүмүүс ууланд янзагатай таарсан зургаа сошиалд тавьсан байхыг үзээд “хөөрхөн юм аа, надтай ч бас таараасай гэж бодоод өнгөрсөн.Тэгтэл өнөөдөр ингээд таарчихдаг байна шүү! Бид оролдого хийсээр ирсэн цагт ямарваа нэг үр дүнд (эерэг) хүрэх нь гарцаагүй ээ. Би янзагатай таараагүй байсан ч ууланд горхи урсах чимээ, шувуудын жиргээн, нарны зөөлөн илч гээд олон сайхан зүйлийг мэдэрсэндээ сэтгэл ханамж өндөртөй буцна. Янзага олж харах нь миний гол зорилго хэдий ч таарах таарахгүйгээс үл хамааран зориглоод ууланд ирсэн байгаа нь мөн байгалийн сайхан үзэмж, амар амгалан мэдэрсэн нь надад туршлага дурсамж болон үлдэж байгаа юм. Миний эртэч дадалтай болж, бүтээмжээ нэмэгдүүлэх зорилго алдаатай оноотой явж байгаа ч учраа олох гээд бууж өгөлгүй явж байна даа. Төлөвлөсөн цагтаа ажлуудаа амжуулж чадахгүй болохоор сэтгэлээр унах юм. Гэсэн ч урьдынхаасаа илүү эерэг олон зүйлсийг би мэдэрч байгаа😊✨🌼 “Төгсгөлийн шугам бол эгод зориулагдсан аялал бол зүрх сэтгэлд зориулагдсан” - Mozez Singh -
Аялал үргэлжилсээр…
☀️ Өнөө өглөө | Өдөр 7 (8/07)
⏱️ Боссон цаг: … 🌱 Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс …
4 likes • 5d
Өглөөний мэнд, 4:45 цагт боссон. Ө/Г дадлуудаа хэрэгжүүлсэн. Гар утасгүй гадаа гүйж яваад цэлмэг тэнгэр, үүлс аажим аажмаар хөврөн явахыг хараад зураг дарах гэж яаран гэртээ орсон ч тэр агшинг камерт буулгаж чадсангүй😄
☀️ Өнөө өглөө | Өдөр 5 (8/05)
😴 Унтсан цаг: ⏱️ Боссон цаг: … 🌱 Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс … 💬 Нойрны чанар нь хэр байдаг вэ? ...
3 likes • 7d
Өглөөний мэнд, 5 цагт боссон, Ө/Г дадлуудаа хэрэгжүүлсэн. Ээлжийн ажилтай тул эрт унтахад хүндрэлтэй байгаа. Гэхдээ бас шөнө гэртээ ирчихээд амрахгүй нэмж өөр зүйлс хийж цагаа улам оройтуулчихаад байх юм.
1-10 of 18
Erdnet Od Munkh
4
77 points to level up
@erdnet-od-munkh-9256
I’m Od

Active 1d ago
Joined Jul 23, 2026
Powered by