Activity
Mon
Wed
Fri
Sun
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
What is this?
Less
More
65 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Сүнслэг сэрэхүйн төөрөгдөл
Маш олон бясалгагч, иогч, гуру, багш нар хуурамч гэгээрэл, хуурамч сүнслэг сэрэхүйд төөрдөг. Тэнд насаараа үлдэх нь ч бий. 1. Өөрийгөө бусдад зарлах. Би гэгээрчлээ. Миний сүнс сэрчлээ. Би бусдаас онцгой гэж л байгаа бол болоогүй байнаа гэсэн үг. Ихэвчлэн мэдлэг мэдээллүүдийг эго цуглуулаад гэгээрсэн мэт дүрслэл үзүүлдэг. 2. Хэн нэгэн таныг онцгой гэх. Хаан хатны сүнс, галактикийн эзэн, ромбо гариг ч юмуу хийсвэрлэлд хөтөлдөг. Энэ нь таниас мөнгө авах арга болохоос өөр нээх юм байхгүйдээ. Хүн эдийн засгийн боломжтой болоод ирэхээр мөнгөөр шийдэж чадах бүхнийг шийдсэний дараа бурхан болох хүсэлд автана. Эндээр л зальжин сэрэлэн этгээдүүд ажиллаад хэдэн цаас босгочоод байгаан. 3. Сэтгэл хөдлөлийн оргилыг гэгээрэлтэй андуурах. Бясалгал, залбирал, арга засал, энергитэй ажиллах үед хүчтэй мэдрэмж, гэрэл харах, бие халуу оргих, нулимс асгарах зэрэг туршлага гарч болно. Гэхдээ туршлага бол зам, зорилго биш. Өнөөдөр оргилд хүрээд маргааш уурлаж, атаархаж, айж байвал жинхэнэ гүн өөрчлөлт болоогүй байна гэсэн үг. 4. Амьдралаас зугтахыг сүнслэг зам гэж ойлгох. Хариуцлагаас зугтах, мөнгө, харилцаа, гэр бүлээ “материаллаг доод түвшин” гэж үл тоох. Жинхэнэ сэрэхүй бол бодит амьдралаас дайжих биш, харин түүнийг илүү ухамсартайгаар туулж сурах явдал. Өдөр тутмын амьдрал дээрээ даруу, хариуцлагатай, хайр энэрэлтэй байж чадахгүй бол гүн ухааны үгс нэмэргүй. 5. Бусдыг буруутгаж, өөрийгөө зөвтгөх. “Тэр хүн ухамсар доогуур”, “Тэд 3D түвшиндээ үлдсэн” гэх мэт шошго хадах нь дотоод айдас, бардамнал хоёрын илрэл. Сэрэхүй нэмэгдэх тусам шүүлт багасч, ойлголт нэмэгддэг. Даруу төлөв, чимээгүй өөрчлөлт л жинхэнэ өсөлтийн шинж. Жинхэнэ сүнслэг сэрэхүй чанга биш, нам гүм. Энэ нь өөрийгөө онцгой болгох биш, энгийн болгох процесс. Илүү их мэдэх биш, илүү их хайрлаж, ойлгож сурах тухай. Хэрэв чи “Би гэгээрсэн үү?” гэж асууж байвал магадгүй чи зам дээрээ явж л байна. Харин “Би гэгээрсэн” гэж бат итгэж байвал магадгүй зогсчихсон байна. Сэрэхүй бол дүр биш, туршлага биш, харин өдөр тутамдаа эгогоо бага багаар таньж, суллаж явах зориг юм. #copy
❤️❤️❤️
Гэрэл түгээе.
Оройн мэндээ. Намайг Галдангийн Ичинноров гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй. Энд өөрийн гэрэлээ улам тодотгох, сүнсний төвшингөө ахиулах зорилготой байнаа.
Тавтай морил. Таньд амжилт хүсье💪🥰
танилцуулга
Cайн байцгаана уу. Бие сэтгэлиин эдгэрлийг хайж орж ирсэн, сайхан хичээлүүд үзээд сонсоод эдгэрч болох зориг ороод сайхан бна. Гэртээ суудаг, тэтгэврийн хүн бнаа. Багшдаа болон хамтран сайхан бүхний оргилд хүрэхээр орж ирсэн суралцагч нартаа баярлалаа, та бүхнийхээ буянд даган баясъя. Баярлалаа талархлаа гялайлаа
Тавтай морил. Сайн сайхан бүхнийг илүү их хүлээн авч, улам илүү гэрэлтэхийг хүсье💪
Залуу харагддаг нууц.
Зарим хүмүүс 45 настай атлаа, 35 юм шиг харагдана. Нөгөөдүүл нь 35 настай хэрнээ 45 мэт үнэлэгдэнэ. Нэг хотод амьдарна. Ижилхэн хоол иднэ. Адилхан унтана. Гэвч цаг хугацаа өөр өөр ул мөр үлдээнэ. ➕ Бие махбодь сэтгэлийн байдлыг яг таг тусгадаг. Шууд утгаараа. Брандейсийн их сургуулийн судалгаагаар: архаг стресс өндөртэй хүмүүс эсийн түвшинд 9–17 жилээр хурдан хөгширдөг нь тогтоогдсон. Кортизол коллагеныг задалдаг. Дотоод чангарал нүүрний булчинг байнга ижил хэв маягаар агшаадаг. Үрчлээ бол хөлдсөн сэтгэл хөдлөл. Нүүр хэзээ ч худлаа хэлдэггүй. ➕ Залуу харагддаг хүмүүс бол орхиж чаддаг хүмүүс. 80 жил үргэлжилсэн Харвардын судалгаа: Гомдол, хорсолыг тээж үлдэхгүй, тавьж чаддаг чадвар нь эрүүл хөгшрөлтийн гол үзүүлэлтүүдийн нэг гэдгийг харуулжээ. Гомдол, хорслоо дотроо барьдаг нь нүүрэндээ үүрдэг. Орхиж чаддаг нь бие сэтгэлээ чөлөөлдөг. Доторх хөнгөн байдал — гаднах хөнгөн байдал болдог. ➕ Сэтгэл хөдлөлийн оюун ухаан хөгшрөлтийг удаашруулдаг. Psychology and Aging сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар: сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй хүмүүс гадаад төрхөөрөө илүү залуу харагддаг нь тогтоогдсон. Өөрийн мэдрэмжийг ойлгож, амсаж, дамжуулж чаддаг хүн түүнд гацдаггүй. ➕ Сэтгэлийн тэнхээ ямар ч тосноос илүү залуужуулна. Амьдралын бэрхшээл хүн бүрийг өөрөөр хөгшрүүлдэг. Ялгаа нь — сэтгэлийн тэнхээ. ➕ Залуу нас гэдэг тоо биш. Амьдарч буй арга барил юм. Залуу харагддаг хүмүүс дотроо тодорхой чанаруудыг агуулдаг: дотоод тогтвортой байдал, дахин эхлэх чадвар, эрч хүчээ хамгаалж сурах ухаан. Тэд өөрчилж чадахгүй зүйлдээ өөрсдийгөө үрж бардаггүй. Хэн нэгэн танд "чи залуу харагдаж байна” гэж хэлбэл энэ арьсны тухай биш юм. “Сэтгэлдээ хадгалж, барьж явдаг зүйлс нүүрэнд ил гардаг. Харин тавьж, орхиж чаддаг хүн бие, сэтгэлээ чөлөөлдөг. Дотроо тайван, хөнгөн хүн гаднаа ч тийм л харагддаг.” Доторх ачаа нүүрэнд сууж үлддэг. Сэтгэл дотроо хөнгөн бол дүр төрх нь өөрөө гэрэлтэнэ.” “Залуу харагдана гэдэг — дотроо гэрлээ хадгалж чадсан гэсэн үг.” Орчуулав😎
Баярлалаа, талархлаа
1-10 of 65
Сайн байна уу Намайг Туяацэцэг гэдэг. Би өөрийн сүнсний зорилгыг ойлгох, өөрийн зөв замыг олох, өөрийгөө нээх зорилгоор энд байна.

Active 20d ago
Joined Jan 9, 2026
Powered by