Activity
Mon
Wed
Fri
Sun
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
What is this?
Less
More

Memberships

EHLEH ZORIG

223 members • Free

18 contributions to EHLEH ZORIG
Цэвэрлэгээ...2024 🧹🧹🧹
Миний хувьд цэвэрлэгээг аль болох хийж сэтгэл санаагаа цэгцтэй байлгаж, материаллаг эд зүйлийн хувьд маш минимал байхыг зорьдог. Харин дэвтэр дээр маань цэвэрлэгээг бүр илүү задлаад тодорхой оруулсан нь миний орхигдуулсан зүйлсийг санууллаа. Баярлалаа😇 - Сэтгэл санааны хувьд - Байгальд гархаас бусдыг нь бол бүгдийг нь хэрэгжүүлсэн байна. Тааламжгүй болгодог хүмүүсээс холдож, өөртөө сууж бодох, унших төвлөрөх тайван орчинг бүрдүүлж, өөрийгөө хайрлаж уучилж, хүлээн зөвшөөрсөн байна. Стрессдэх зүйл гарвал гялс стрессээ тайлчихдаг болсоон. Сошиал дээр болохгүй байгаа зүйлийн доор коммент бичээд уураа гаргачихаад байгаашт ккк. Тэр нь амар хүүхэд, нөхөртөө уурлахгүй. Тэгээд аан ер нь миний урд ийм их хийх ажил байхад шал дэмий ингэж уурлаад яахав гээд хаячихдаг болоод удаж байндаа. - Бие махбодийн хувьд - Эрүүл хооллолтын дадлыг суулгахаар зорьж байгаа. - Дижитал цэвэрлэгээ - За ёстой ганц хийдэг зүйл маань болжээ. 7 хоног бүр, сар бүр гэсэн давтамжаар нөүтбүүкийн дэлгэцээ цэвэрлээд тавьчихдаг. Тухайн сард хийгдсэн ажлууд, хийж байгаа ажлууд л дэлгэц дээр байрладаг. Зургаа ч бас солих дуртай. Утасны хувьд мөн ялгаагүй хэрэггүй зургуудаа 7 хоногоор устгаад, дуудлага, мсж-ээ уншаагүй бол уншаад цэгцлээд явдаг. Сошиал дээр бас л 7 хоногоор хэрэггүй хүмүүсийг найзаасаа хасч, сөрөг нийтлэл бичдэг хуудсуудыг дагахаа болиод явдаг. Мөн нөхрийнхөө утсыг авч байгаад 5хан минутанд сошиал ертөнцийг нь цэвэрлэчихдэг. Тэгэхгүй бол энд тэндхийн хэрүүл сонсоод суугаад байдымаа ккк. - Танилын хүрээ - сэтгэл санаа, сошиал цэвэрлэгээ хийгээд ирэхээр аяндаа танилын хүрээ маань ч цэгцрээд ирдэг юм байна. - Хувцас гоо сайхны цэвэрлэгээ - Хувцасыг ч бол ёстой өдөр бүр эвхэж янзалдаг, уранхай хуучирсан өмсөхгүй хувцаснуудыг яг тухай бүрт нь ангилаад тавьчихдаг. Ялангуяа хүүхдүүдийнхээ хувцаснуудыг. Памперсных нь уутыг ашиглаад эргүүлж хийгээд, дээр нь даашинз, өмд, тирко, оймс гэх мэтээр бичээд ангилаад хураачихдаг ккк. Дараа нь юм ухаж гаргахад амар байдаг юмаа. Хувцасны шүүгээндээ бол эрэгтэй тасаг, эмэгтэй тасаг, хүүхдүүд гээд ангилдаг. Яалтчгүй манай гэрийн охидуудын хувцас илүү байдаг. ккк. - Орчин тойрны цэвэрлэгээ - Минимал байх дуртай хүн чинь гэрийн цэвэрлэгээгээ өдөр бүрээр гаргадаг. Өнөөдөр зөвхөн гал тогооны өрөөгөө маш сайтар цэвэрлэнэ. Дараа өдөр нь зочны өрөө, дараа нь хүүхдүүдийн, коридор, угаалгын өрөө ариун цэврийн өрөө гээд. Эргээд гал тогоо гээд орно. Энэ циклээ алдахгүй. Зарим өдөр өдөржин ажилтай, гэртээ байхгүй гэр цэвэрлэж амжихгүй ч үе байна. Сүүлд аль өрөөн дээр цэвэрлэгээ хийлээ гэдгээ бодоод үргэлжлүүлдэг. Миний хувьд энэ нь амар байдаг. Өдөр бүр 1 цагийг яг цэвэрлэгээнд зориулж гаргадаг. Дадал болсон. 1-ээс илүү цагийг зориулах байсан ч орхидог. Үнэндээ 24 цаг хүрэлцэхгүй байхад гэр цэвэрлэхэд бүх цагаа зориулахыг хүсэхгүй байнаа ккк. Заа тэгээд нялх хүүхдүүдтэй айл замбараагүй байхыг аль тэр гэхэвдээ ккк. Хүмүүс орж ирээд харна л гэдгийн ээж. Ямар учиргүй үнэр танартай, заваараад аяга таваг нь хөглөрөөд байж байгаа бишдээ миний гэр гээд тоодгүймөөө ккк. 🤭
3
0
Өөрийгөө сонсохуй 2024 оноо хэрхэн дүгнэсэн тухай
Хүний амьдрал баялаг. Юу ч тохиолдож болно. Хаашаа ч эргэж болно. Цаг нь тулахаар сонголтыг чи өөрөө л хийнэ. Харин хаашаа амьдралаа эргүүлж чиглүүлэх нь ЧИНИЙ Л СОНГОЛТ. Энэ бүгдийг ойлгуулж ухааруулсан уртаас урт өдрүүд үргэлжилсэн завгүй өдөр ард хоцорлоо. Энэ хугацаанд өөрийгөө илүү их ойлгож, 2025 оны яг үлдсэн саруудад чанартай төлөвлөлт хийж зорилгодоо хүрэх сонголтуудыг шигшиж төлөвлөнө гэдэг үнэхээр амаргүй байлаа. Тиймээс яаран сэтгэл хөөрлөөр бүхнийг хийлгүй өөрийгөө сонсоорой гэж хэлмээр байна. Энэхүү номыг 2025 он эхлэхэд уншаад өөрөө өөртэйгөө ажилласан ч дахин нэг харж орхигдуулсан олон зүйлсийг дахиад олж харлаа ккк. Ингээд 2025 оны үлдсэн 6 сарыг ёстой сахилга баттай, хүсэл зорилгоор дүүрэн өнгөрүүлэх зөв төлөвлөгөөгөө тэнцвэртэй төлөвлөгч дэвтэр дээрээ маш цэгцтэй, тодорхой, бодитоор төлөвлөж чадлаа
Өөрийгөө сонсохуй 2024 оноо хэрхэн дүгнэсэн тухай
Өдөрт өөртөө зориулах 30 минут
Өдрийн мэнд манайхаан өдөрт өглөөд өөртөө 30 минутыг зориулаад хичээлээ үзээд нэг нэг дасгалаа ажиллаж яваа юу? Хийсэн дасгалуудаа хуваалцаад яваарай. Тархин дахь олон бодлуудаа одоо л буулгаж гаргаж цэгцэлж тархиа амраагаарай.
Өдөрт өөртөө зориулах 30 минут
Хүүшээ өглөө бүр 30мин ном уншдаг хүн чинь одоо эхлээд үүндээ өөртөө 20 мин зарцуулахаар шийдлээ. Өдөр орой гэхээр унтчихаад байнаа. Ойрд ядраад ккк. Бас ажлаа хийнэ, хичээлээ хийнэ ккк. Зун тэгээд гадаа сайхан бол бүүр худлаа болно. Яг өглөө бүр заавал цаг зарцуулах ёстой юм байнааа 🤭🤭🤭
@Эхлэх Зориг тийм юм байна. Үгийн сонголт чухал байж кккк. Баярлалаа 🤗
🤍 Өөртөө илгээх захидал 🤍
🤍 Өнөөдөр 2026 оны 1 сарын 1. Шинэ оны шинэхэн өглөөний нар мандахыг харан гэрийнхээ цонхны хажууд хайртай дэвтрээ тэврээд халуун американо уугаад л сэтгэл догдлоостой хэрнээ цаанаа л нэг амар амгалан тайван сууж байна… 🤍🤍🤍 Ийнхүү захиагаа дэвтэртээ бичээд дууслаа. Дараа нь уншсан бараг уйлахнээ ккк. 🫣 Яг л биелсэн бодит мэт мэдрэмж төрлөө. Бичиж чадсан өөрөөрөө бахархаж байна. 💯
🤍 Өөртөө илгээх захидал 🤍
@Misu G баярлалаа 🥰
@Munkhjargal Jamiyansuren баярлалаа 🥰
Инстаграмм найзууд болцгооё
Эхлэх зориг илүү эрүүл, эерэг орчныг бүрдүүлэхийг хичээдэг билээ. Эхлэх зориг IG: https://www.instagram.com/ehlehzorig?igsh=ZjI3bzNhNGtoem9u&utm_source=qr Мөнхжаргал IG: https://www.instagram.com/munkhjargal_ehlehzorig?igsh=d3YxeWJ6anR0eDgy&utm_source=qr Манайхан өөрсдийн IG линкээ доор бичээрэй бие биенээ дагая. Удахгүй инстаграмм дээр эрүүл, эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй амьдралын чэллэнж эхлүүлж бие биенээ дагаж амьдралын эрүүл, тэнцвэртэй төлөвлөгөөтэй найзуудтай болцгооё🫰📝
Инстаграмм найзууд болцгооё
[attachment]
1-10 of 18
Алтанзаяа Жавзандулам
3
23points to level up
💜💜💜💜💜💜

Active 183d ago
Joined Jun 12, 2025
mongolia