Өчигдөрхөн охиноо анзаараад чи ерөөсөө уншихгүй байна шүү, ном сайн уншиж хэвшээрэй гэж хэлж байсан юмаа, өнөөдөр Өглөөний гайхамшиг саятан номоо унших явцдаа хүүхдүүддээ үргэлж хэлж сануулж байх ёстойгоо илүү ихээр ойлголоо. Ойрд энэ номоо уншаагүй болоод ч тэр үү маш өөр өнцгөөс харж уншиж, бас за энийг дахин эргэн харж яг энэ дээр өөрчлөлт хийгээд үзье гэх мэтээр л уншиж байна даа. Уншихын гайхамшиг үнэхээр их юмаа, нэлээн олон үйлдлийн өөрчлөлт хийхээр болж байна даа, номоо сэргээн уншингаа маш их эрч хүчийг авлаа, арай дуусаагүй байна. Зүгээр л миний бодол, мэдрэмж юм шүү. 😊