User
Write something
За манайхаан өөрсдийн өнөөдрийн бэлтгэлээ бусадтайгаа хуваалцая.
Өнөөдөр ямар хичээлээ бэлдсэн бэ? Тухайн хичээлээс ойлгосон мэдлэг чадвар чинь юу вэ?
#1
Гол хичээлүүдээ математик, нийгмийн ухаан гэж үзсэн болохоор энэ хоёр хичээл дээрээ илүү анхаарал ач холбогдол өгч илүү урт хугацаагаар бэлддэг. Өнөөдөр бол математикаа л илүү шахав Сая ойлгосон нэг зүйл маань гэвэл би тэмдэглэл хөтлөлтөндөө хэт их анхаарал өгч алдаж цэг зураас тавьбал шууд л стрэссдэг төрлийн хүн юм байна. Дээрээс нь нэлээн хоцрогдолтой тул бүхнийг л эхнээс нь эхлүүлж байна даа🎀
#1
Маш олон мундаг хүүхдүүд манай коммунити-д нэгдсээр байна. Энд хэдүүлээ өдөр тутмын бэлтгэлийн тэмдэглэлээ оруулцгаая.
⭐ Яагаад өдөр тутмын тэмдэглэл оруулах нь зайлшгүй хэрэгтэй вэ? ЭШ-д 700+ авах нь зөвхөн “хичээл үзэх” биш, харин өөртөө үлдээж чадсан мэдлэг дээр тогтдог. Тиймээс 700+ club-д өдөр тутмын тэмдэглэлээ оруулах нь энгийн нэг даалгавар биш — тархиныхаа ажиллах зарчмыг ашиглаж оноогоо өсгөх шилдэг арга юм. Доорх гурван зарчим үүнийг батална 👇 🧠 1. Суралцахуйн пирамид: Бид лекцийн 5%, уншсан зүйлийнхээ 10%, сонссон зүйлийнхээ 20%-г буцаж санадаг байх нь. Харин бусдад заах үед хамгийн өндөр буюу 90%-г буцаан санадаг байна. Багш нар яагаад бүх томьёо, аргачлалаа мартахгүй тэднийг хэрэглэж чаддаг вэ? Учир нь багш нар өдөр бүр бусдад тайлбарлаж, зааж байдаг. Харин багшлахаа больсон хүмүүс хэсэг хугацааны дараа томьёонуудаа мартаад эхэлдэг. Яагаад гэвэл бусдад заахаа болих үед тархи түүнийг мартаж эхэлдэг. ➡ Тиймээс өдөр тутмын тэмдэглэлээ оруулах гэдэг нь яг энэ “бусдад заах” үйл явцын нэг хэлбэр юм. 🧩 2. Mindmap (Оюуны зураглал): Ойлголтоо дүрсэлж сурвал санах ойнд 2–3 дахин удаан тогтож үлдэнэ. Хүн бүх мэдээллийг хэсэгчлэн тогтоодоггүй. Харин дүрслэл, холбоос, түлхүүр үгээр тогтоодог. Тиймээс mindmap буюу оюуны зураглал хийх нь: - Томьёо - Түлхүүр санаа - Бодлогын арга - Харилцан хамаарал гэх мэт олон зүйлийг тархинд зураг хэлбэрээр тогтоож өгдөг. Жижиг тэмдэглэл, mindmap нь:👉 удаан хугацаанд санадаг👉 шалгалтын үеэр маш хурдан сэргэдэг👉 тархины ачааллыг 50% бууруулдаг Өдөр тутмын тэмдэглэлээ mindmap хэлбэрээр хийх нь 700+ авахад чинь туслах болно. 🔗 3. Тархины холбоос үүсгэх үйл явц: Мэдээллийг мэдлэг болгох нууц Бид өдөр бүр шинэ хичээл, шинэ бодлого, шинэ томьёо, шинэ подкаст гэх мэт олон мэдээллийг авдаг. Гэхдээ мэдээллийг зүгээр сонсоод л өнгөрөөх юм бол тэгээд л мартчихна. Тэгвэл яаж мэдээллийг мэдлэг чадвар болгох вэ? 👉 шинэ мэдээллийг өмнөх ойлголттой холбож өгөх 👉 “яагаад?” гэх асуулт тавих 👉 өөртөө дүрслэн тайлбарлах гэсэн алхмуудыг заавал хийх хэрэгтэй. 🔥 Эцэст нь: Тэмдэглэл бичихэд жаахан ядрах үе гарна. Тэмдэглэл оруулах нь заримдаа дарамттай санагдаж магадгүй.Гэхдээ чи ойлгоорой:
18
0
Маш олон мундаг хүүхдүүд манай коммунити-д нэгдсээр байна. Энд хэдүүлээ өдөр тутмын бэлтгэлийн тэмдэглэлээ оруулцгаая.
1-3 of 3
powered by
700+ club
skool.com/700-club-9495
ЭШ-д 700+ оноо авах зорилготой сурагчдын коммунити. 🔥🔥🔥
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by