Өөрийгөө давгүй хувцасладаг гэж итгэж явлаа. Олон хүнээс стилийн зөвлөгөө авч байсан. Гэхдээ яг одоо мэдэрч байгаа мэдрэмж бол WHYYYYY??? Яагаад ийм чанаргүй, хямдхан, өнгө зүсгүй хувцас өмсөөд байсан юм бэ л болж байна. Хувцас бол дотоод сэтгэлийн илрэл юм байна. Өөрийгөө хэрхэн үнэлдэг, хэн гэж боддог гэдгээ хувцасаараа илэрхийлж байжээ. Өмнө нь ок өмсөж байсан хувцаснуудаасаа, хямдхан зүйлсээс татгалзаж байна. Ямар амттай өсөлт вэ? Том хүүгээ ажиглав. Яг л над шиг чанаргүй хувцасладаг болгож. Удахгүй ээж хүү 2 шоппинг хийнээ. Чанартай, сайхныг өөрсөддөө зөвшөөрье.