2020 оныг би маш сайн санаж байна. Ковид-19 дэлхий даяар тархаж эхлээд, Монголд хөл хориотой, нөхцөл байдал хэцүүхэн л байсан. Оффис руугаа орж чадахгүй, гэрээсээ ажиллахаас өөр сонголтгүй болсон учраас танхимын хичээлүүдээ "цахим" болгож хийж эхэлсэн. Эргээд бодоход энэ 6 жилийн хугацаанд алдаж, онож явсаар ихийг сурчээ. Тэгээд миний явуулаад байсан сургалтууд маань насан туршийн боловсрол гэдэг нэршилтэй, ямар нэг зэрэг, мэргэжлийн диплом өгөхгүй ч гэсэн хэрэгтэй хүндээ өөр хаанаас олдохгүй агуулгыг өгч байсан гэдгийг бодохоор бас сэтгэлд сайхан байдаг.
Өнөөдөр дэлхийд цахим сургалт, олон нийтийн цахим бүлгэмийн үйл ажиллагааг явуулах тал дээр тэргүүлдэг Skool платформ дээр анхны сургалтаа байршуулж байгаадаа маш баяртай байна. Нүүрном шиг таны хүсээгүй мэдээлэл, харахыг хүсээгүй зураг, үзэхийг хүсээгүй видео огт гарч ирэхгүй. Та зөвхөн харилцах хүсэлтэй хүнтэйгээ харилцана, мөн сонгосон хичээл сургалтаа л үзнэ.
Эхний ээлжинд хамгийн сүүлийн цахим сургалт болох "Европт зардал багатай суралцах 101" сургалтаа байршууллаа. Цаашид 2013-2022 оноос Монголд явуулж байсан сургалтуудаа шинэчлэн байршуулна гэж бодож байна. Гэхдээ цахим сургалт хөгжүүлж үзсэн хүмүүс бас их ажиллагаатай, хугацаа ордог гэдгийг нь мэдэх байх.
За юутай ч өнөөдрийн байдлаар Монгол хэл дээр байхгүй агуулгатай цахим сургалтыг байршууллаа. Та бүхэн Skool платформын утасны аппаас эсвэл компьютераас тухтай үзэх боломжтой боллоо.
Skool платформд нэгдэх, тус сургалтыг үзэх заавар:
Алхам 1: Skool Community-д нэгдэх (Бүлгэмийн гишүүнчлэл төлбөргүй)
Sign up → Имэйл, нууц үг оруулах
Community-д үнэгүй нэгдэх
Алхам 2: Сургалтын төлбөр төлөх
Сургалтын төлбөр: 177 000 төгрөг
Гүйлгээний утга: Skool дээрх бүртгэлтэй нэрээ бичнэ
Алхам 3: Баримт илгээх
Гүйлгээний screenshot-г доорх аргуудын аль нэгээр илгээнэ үү:
Skool Меssenger
Facebook Messenger
Алхам 4: Хандалт нээгдэнэ
Төлбөрийн баримтыг шалгасны дараа 24 цагийн дотор таны сургалтын эрх нээгдэнэ.
Та Classroom хэсэгт орж хичээлүүдээ үзэж эхэлнэ!