Танилцаж байгаадаа таатай байна🤗
Намайг Эрдэнэ-Очир овогтой Пүрэвсүрэн гэдэг. Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж, амьдардаг, ЭБЭ-ийн их эмч, 4 хүүгийн ээж. Мэргэжлээрээ улсад 28 жил ажилласан, 2 жилийн өмнөөс Энх-Амьдрал эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгээ эмэгтэйчүүдийн хавдарын чиглэлээр нээн ажиллуулж байгаа. 2022 оноос Дасгалжуулалтын Академитай учирснаас хойш
нэг гараанаас эхэлсэн ч нөлөөлөгч түвшиндээ хүрсэн байгаа эрч хүчтэй хайр түгээсэн олон сайхан менторуудаасаа суралцаж итгэл урам зориг авч яваа нэгэн байна даа. Тээр дороос өсөж ургаж гарч ирэх хугацаа хүн хүнд харилцан адилгүй байдгийг хүлээн зөвшөөрч, бусадтай өөрийгөө харьцуулах эго маскаа бага багаар хуулж үнэнтэйгээ нүүр тулахад миний хувьд багагүй хугацааг зориулж байна.
Challenge-д нэгдсэн зорилго: Сошиал урсгалд орох, Тэнцвэртэй төлөвлөгч дэвтэрээ хэрэглэж дадах юм.
Ер нь л тэмдэглэл ер хөтөлж байгаагүй дадал нөлөөлөөд байна уу, нэг л гацаа байгаад байгаа. Бүр төлөвлөдөггүй юу гэвэл мэдээж үгүй, санасанаа хэрэгжүүлж явсаар хувийн бизнесээ эхлүүлээд өдгөө 2 жил болсон өсөлттэй амжилттай яваа өөртөө талархмаар. Алхам алхамаар урагшилахад чиглүүлэг, хүч өгч байгаа менторууддаа талархалаа😍 Зорилго нэгтэй оролцогч нартаа АМЖИЛТ хүсье🤗🤗
0
Reply
0
0 comments
Erdene-ochir Purevsuren
1
Танилцаж байгаадаа таатай байна🤗
powered by
EHLEH ZORIG
skool.com/ehleh-zorig-6967
Амьдралын тэнцвэрийн зохилдолгоог өөртөө бий болгох ухаалаг төлөвлөгөө, бодит үйлдэл, амьдралын түүхээ бүтээх алсын зураглалаа бүтээх хамт олон
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by