Хүлээж байсан мөч ирлээ! Тэнцвэртэй төлөвлөлт 21 хоногийн сургалт
Сайн байцгаана уу, эрхэм оролцогч оо? Танд шинэ долоо хоногийн мэнд хүргэе!
Өнөөдрөөс бид хамтдаа ухаалаг төлөвлөлтийн ертөнцөд нэг алхам ойртож байна.
Модуль 2-д та дараах сэдвүүдийг судална:
• Мөрөөдлийн самбар
• Чухал 4 асуулт
• 2025 оны төлөвлөгөө
• Зорилгоо тодорхойлох
• Шинэ дадал бий болгох
• Сарын зорилго + улирлын төлөвлөлт
Өдөр бүр нэг богино, ойлгомжтой дасгал, хичээл нэмэлтээр өөрт хэвшүүлэх нэг дадал нэмэлтээр орно.
Таны хийх зүйл бол:
1. Өдөр бүрийн хичээлийг үзэж ТТ дэвтэр дээрээ ажиллах+Нэг хөөрхөн дадал хэвшүүлэх
2. Даалгавраа биелүүлээд хийсэн ажилласан дасгалаа хуваалцах
3. Сэтгэлээр унахгүй, дэмжиж, сэдэлжиж явах!
Хэрэв танд асуух зүйл, сэтгэгдэл байвал групптээ хуваалцаарай. Хамтдаа суралцаж, хамтдаа тэнцвэрт амьдралыг бүтээцгээе! Маргаашийн дасгалыг мартахгүйгээр хийхийн тулд одоо л эхэл! ТТ дэвтэргүй оролцогчид байвал дэвтрээ захиалаад аваарай!